ДАШТ-ны шөвгийн 16-гийн эхний тоглолт Франц-Аргентины шигшээ багийн хооронд явагдаж, 4:3 харьцаатай Францууд хожиж дараагийн шатанд шалгарлаа. Аргентины шигшээ багийн хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг ийнхүү өндөрлүүлж байна. Энэ тоглолтын дараагаар Хавьер Машерано Аргентины шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа мэдэгджээ.
Дашрамд дурдахад Хавьер Машерано ДАШТ-ий түүхэнд шар хуудас авсан тоогоороо тэргүүлжээ. Тэрбээр ДАШТ-д нийтдээ 7 шар хуудас хүртсэн байна. Ингэснээр ДАШТ-д нийт зургаан шар хуудастай Зинедин Зидан, Рафаэль Маркес, Кафу нарыг давжээ.
А.БОЛД