Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг мэдээлэл холбооны оператор компаниудад нэвтрүүлэх ёслолын арга хэмжээ 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Блью Скай зочид буудлын Топаз танхимд болж манай байгууллага батламжаа гардан авсан билээ. Тэгвэл энэ сарын 11-ний даваа гарагаас эхлэн иргэддээ Монгол Улсын түүхэнд төрийн дижитал үйлчилгээний суурь хэмээн тодоор тэмдэглэгдэх “ХУР” системийг үйлчилгээндээ албан ёсоор нэвтрүүллээ. Ингэснээp иргэн та манай байгууллагаас үйлчилгээ авахдаа хурууны хээгээ уншуулан түргэн шуурхай үйлчлүүлэх боломжтой болж байна.
ТҮЦ машины хувьд иргэд өөрт ойр байрлах ТҮЦ машинаас шаардлагатай лавлагаа, тодорхойлолтыг авч үйлчилгээний байгууллагуудад хандаж үйлчилгээ авдаг. Харин “ХУР” системд манай байгууллага нэгдсэнээр иргэдээс ямар нэг лавлагаа тодорхойлолт шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Одоогийн байдлаар “ХУР” системийг нэвтрүүлсэн үйлчилгээний байгууллага нь иргэний 43 төрлийн мэдээлэлтэй тухайн иргэний зөвшөөрлөөр танилцаж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Үйлчилгээ авч буй иргэн өөрийн мэдээллээ хурууны хээ эсвэл тоон гарын үсгээр өөрийн холбогдох мэдээлэлтэй танилцахыг зөвшөөрч, баталгаажуулсны үндсэн дээр хувь хүний мэдээлэлд хандана гэж ойлгож болно.
Сэтгэгдэл (2)