“Россия - 2018”-ын 64 тоглолтыг талбайн ерөнхий шүүгч 36, туслах шүүгч 63 эрхэм шударга сайхан, дүрэм ёсоор удирдан явуулахад бэлэн болсон байгаа. Эдгээр 99 шүүгч нь дэлхийн 46 улсыг төлөөлж байна. Хамгийн хачирхалтай нь хөлбөмбөг гэдэг агуу спорт тоглоомыг зохиож хүн төрөлхтөнд “бэлэглэсэн” Англиас энэ удаагийн ДАШТ-д нэг ч шүүгч багтаагүй. ФИФА-гийн шалгуурын босго өндөр, одоо үед Английн шүүгчдийн ажлын төвшин ерөнхий дүнгээрээ тааруу байгаа болохоор арга ч үгүй биз.
ДАШТ-ий 36 ерөнхий шүүгчийн дотроос Германы Феликс Брых, Туркийн Жюнейт Чакыр, Аргентины Нестор Питана нар чадвар, туршлагаараа хамгийн шилдэгт нэрлэгдэж байна. Эдгээр эрхэм тэмцээний нэг тоглолтын ерөнхий шүүгчээр ажиллахдаа хамгийн их манайхаар 17 сая төгрөгийн /70 мянган ам.доллар/ цалин авах юм. Бусад ерөнхий шүүгч арай бага 62-65 мянган ам.долларын цалин авна.
ДАШТ-ий 99 шүүгч зүүхэд зориулж “Big Bang” загварын 110 ширхэг цагийг тусгайлан гаргасан. Нэг нь 4950 еврогийн үнэтэй энэ цаг нь тус тэмцээнд анх удаа хэрэглэж байгаа VAR буюу видео давталтыг харахад зориулагдсан хамгийн орчин үеийн программ суулгаснаараа онцлог юм.
Сэтгэгдэл (10)