“Нүүдэлчин – Монгол 2018” Соёлын биет бус өвийн их наадам өнөөдөр ‘’Хүй долоо худаг’’-т эхэллээ. Энэхүү наадамд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас шалгарсан ардын авьяастнууд оролцож байна. Тус наадмын үеэр уламжлалт соёлын 26 төрлийн урлагийн тоглолт мөн 100 орчим зүйлийн өвийг сурталчлах юм.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 38 ардын авьяастан тус наадамд оролцож байгаа аж.
Б.Лхам