-
2016 оны 5 сарын 24
Өнөөдөр байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаантай. Чуулганы хуралдааныг 09.00 цагт эхлүүлэхээр товлосон байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дэлгэрэнгүйг доорхоос харна уу.
-
2016 оны 5 сарын 24
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай.
-
2016 оны 5 сарын 24
ЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 23
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр сүүлийн 4 долоо хоногт гар, хөл, амны өвчний дэгдэлт нэмэгджээ. Түүнчлэн 0-4 насны хүүхдүүд дунд өвчлөл илүү өндөр байгаа аж.
-
2016 оны 5 сарын 23
Сербийн нийслэл Белград хотноо ням гаригт 50 хос нэгэн зэрэг хуримаа хийсэн гайхалтай үйл явдал болж өнгөрлөө. Хотын удирдлагын төв байрны өмнөх талбайд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд мөн найрал хөгжмийн хамтлаг оролцсон байна. Белград хотын удирдлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээ 18 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдсан бөгөөд бүх хосуудын гэрлэх ёслол явагдаж дууссаны дараагаар хуримын үдэшлэгийн арга хэмжээ зохион байгуулагдсан байна.
-
2016 оны 5 сарын 23
Хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлж явснаас болж автомашинтайгаа онхолдож амиа алдах харамсалтай хэрэг гарсаар байна.
-
2016 оны 5 сарын 23
EgyptAir компаний осолдсон онгоцны эд зүйлс олдсон Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү шумбагч онгоцыг илгээсэн талаар Египетийн Ерөнхийлөгч Абдел Фатах Эл Сисси ням гаригт мэдэгдлээ. Тус улсын Газрын тосны асуудал эрхлэх яамны уг шумбагч онгоц нь 3000 метрийн гүнд хүрч ажиллах хүчин чадалтай талаар хэлсэн байна. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт тохиосон Эйрбус А320 онгоцны ослын дараагаар Ерөнхийлөгч Эл Сисси ням гаригт ийнхүү анх удаагаа олон нийтэд мэдэгдэл хийсэн бөгөөд онгоцны ослын талаарх цорын ганц магадлал, тааварт итгэж найдахгүй байх хэрэгтэйг онцлон хэлсэн байна.
-
2016 оны 5 сарын 23
Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга асан С.Ганзориг аймгийн Засаг дарга А.Энхболд сонгуулийн луйвар хийж, өрсөлдөгчөө замаасаа холдуулахаар албан тушаалаа ашигласан талаар мэдээлэл хийлээ.
-
2016 оны 5 сарын 23
“Найрсаг Улаанбаатар” аялал жуулчлал эрхлэгчдийн бизнес уулзалт болно
-
2016 оны 5 сарын 23
Архангай аймгийн Цэцэрлэг хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн голын 217.15 у/м төмөр бетон гүүрэнд гэнэтийн эвдрэл гарсан байна.
-
2016 оны 5 сарын 23
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ долоо хоногт Азийн улс орнуудаар хийх айлчлалаа Вьетнам улсаар эхлүүлж байна. Тэрээр ням гаригийн шөнө Ханой хотноо хүрэлцэн ирээд байна. Б.Обама Вьетнам улсад 3 хоног саатах бөгөөд энэ хугацаанд хоёр улсын хоорондох худалдаа болон аюулгүй байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар ярилцахаас гадна мөн АНУ-ын Конгрессийн зүгээс баталсан 12 улс орныг хамарч байгаа Транс-Номхон Далайн Худалдааны Гэрээний талаар Вьетнам улстай тохиролцоонд хүрэх талаар хэлэлцэх юм. Вьетнамын зүгээс тус улсад зэвсэг худалдаалах явдлын эсрэг тавьсан АНУ-ын хэсэгчилсэн хоригийг Ерөнхийлөгч Б.Обама айлчлалынхаа үеэрээ цуцлана хэмээн найдаж байгаа юм. Уг асуудлыг Америкийн тал ерөнхийдөө авч үзэж байгаа ч Вьетнамын хүний эрхийн байгууллагуудын зүгээс энэхүү санаачилгыг эсэргүүцэж магадгүй байгаа юм. Б.Обамагийн хувьд Вьетнамын дайны дараагаар тус улсад айлчилж байгаа АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч болж байна. Вьетнам дахь айлчлалаа өндөрлүүлсний дараа тэрээр Япон улсыг зорих болно.
-
2016 оны 5 сарын 23
АТГ иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь шалгажээ.
-
2016 оны 5 сарын 23
Улсын хэмжээнд улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдвал зохих хүний 69.6 хувь нь хамрагдсан байна. Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгууд хамралтын хувиараа тэргүүлж, харин ЗАВХАН, ХЭНТИЙ, СҮХБААТАР, ГОВЬ-АЛТАЙ аймгууд хамралт хангалтгүй байна.
-
2016 оны 5 сарын 23
Гудамж төслийн хүрээнд ажил гүйцэтгэсэн 97 аж ахуйн нэгжээс 22 компани нь ажлын гүйцэтгэл болох 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч чадахгүй байгаагаас дампуурлын ирмэгт ирлээ гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.
Нийслэлийн авто замын уулзварууд ачааллаа даахгүй, түгжрэл үүсэх гол шалтгаан болохын зэрэгцээ эмх цэгцгүй уулзварууд ихтэй байгааг шинэчилж, өөрчлөх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Гудамж төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж богино хугацаанд томоохон уулзваруудыг бүрэн шинэчилж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлснээр хотын түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулсан болно.
Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн хэдий ч авто замын нэвтрүүлэх чадвар нэмэгдүүлсэн, түгжрэл тодорхой хэмжээгээр буурсан зэргээс Гудамж төслийн үр дүнг харж болох юм.
Гудамж төслийн хүрээнд нийт 35 уулзвар, 34.5 км авто зам бүрэн шинэчлэгдэж энэхүү төслүүдийг хэрэгжүүлэхээр дотоодын 97 гүйцэтгэгч компани ажилсан ба Монгол Улсын Хөгжлийн банкнаас 130.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 46, 81 дүгээр тогтоолуудаар тус төслийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр баталсан. 2013-2015 онд Гудамж төслийн хүрээнд хэрэгжих авто зам, уулзварын барилгын ажил тус бүр дээр санхүүжүүлэгч болох Монгол Улсын Хөгжлийн банк, захиалагч болох Гудамж төсөл ба Гүйцэтгэгч компаниуд гурвалсан гэрээ байгуулж, гэрээний дагуу гүйцэтгэгч компани нь ажлын гүйцэтгэлээ захиалагчаар хянуулсны үндсэн дээр санхүүжилтээ шууд авдаг байсан.
Гэтэл 2015 оноос эхлэн Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн тухайн онд санхүүжих дүнг жил бүрийн төсвийн тухай хуулийн хавсралтаар баталдаг болсон билээ. Ингэснээр гүйцэтгэгч компани нь хэдийгээр ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэсэн ч тухайн оны Төсвийн тухай хуульд санхүүжилт нь тусгагдаагүй бол санхүүжилтээ авах боломжгүй болсон.
Дээрх 22 компанийн хувьд ажлаа хийж гүйцэтгэсэн хэдий ч 2015-2016 оны төсвийн тухай хуульд тусгагдаагүйгээс санхүүжилтээ авах боломжгүй байдалд хүрээд байгаа юм.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн санхүүжилтийг төсвийн тухай хуулиар батлах эрх зүйн зохицуулалтаас өмнө буюу 2013-2014 онуудад Гудамж төслийн хүрээнд нийт 30 төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд төслийн гүйцэтгэлээ захиалагчаар баталгаажуулсан төслүүд санхүүжилтээ бүрэн авсан байдаг.
-
2016 оны 5 сарын 23
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал хойшиллоо. Хурал хойшилсон шалтгааныг ирц хангалттай бүрдээгүйтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Иймээс уг хуралдааныг 14.00 цагт дахин товложээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал үргэлжилж байна.
-
2016 оны 5 сарын 23
Их Монгол Улсын гудамжны 2.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг замын бетон хучилтын заадсуудад БНСУ-д үйлдвэрлэсэн нийлмэл мяндсан тор дэвсэж, асфальт хучилтыг хүчитгэх технологийг Монголд анх удаа ашиглалаа. Тодруулбал, дээд зэргийн чанартай ESGRID мяндсан гео торыг 3200 м2 талбайд буюу бетон хучилтын заадсуудад тавьж дээрээс нь өнгө хучилт хийсэн юм. Ингэж хучилтыг хүчитгэснээр авто замын суурь үед хагарал үүсэх явцыг удаашруулдаг бөгөөд ашиглалтын эдэлгээг уртасгах боломжтой болж байгаа юм. Мөн авто замын нүхэн хагарал, эхэн үеийн хагарал, гулсалт үүсэхээс хамгаалдаг байна. Уг геоторыг БНСУ-ын “KICT” компанид үйлдвэрлэсэн бөгөөд тус компанийн төлөөлөл хучилтыг хүчитгэхэд байлцан мэргэжлийн зөвлөгөө өгсөн юм.
Одоогоор Их Монгол Улсын гудамжны 2.3км авто замын 1.1 км-т хучилт хийгдээд байгаа бөгөөд нийт ажлын 60 орчим хувийг гүйцэтгээд байна. Уг авто замыг гэрээ ёсоор 06 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
-
2016 оны 5 сарын 23
”Монголын Үндэсний Кино Урлагийн Академи”-аас жил бүр зохион байгуулдаг Монголын кино урлагийн шилдгийг тодруулах ”Акедеми Авардс” энэ жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа ”Их тэнгэр цогцолбор”-т ирэх сарын 3-ны өдөр болох юм. Жил ирэх тусам наадамд өрсөлдөж буй уран бүтээлүүд чанаржиж тооны хувьд өсөж байгаа нь энэ наадмын үр дүнг харуулж буй биз ээ. Кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг тус наадам анх 2011 онд зохион байгуулагдаж шилдэг бүтээлээр ”Зөрлөг” УСК шалгарч байсан бол 2012 онд ”Бодлын хулгайч”, 2013 онд ”Аравт” УСК, 2014 онд ”Үргээлэг”, 2015 онд ”Аав” УСК тус тус ”Академи авардс”-ын шилдэг кино бүтээлээр шалгарч байжээ. Харин энэ жилийн хувьд ямар кино уран бүтээл шилдгээр шалгарах бол гэдгийг бодол оюунаараа тольдох эрхэм кино урлагийн шүүмжлэгчид, үзэгчид та бүхэн тунгаах биз ээ.
-
2016 оны 5 сарын 23
Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Шувуун фабрикийн орчим “Булгийн тохой” гэх газраас шатсан цогцос олдсон талаар өмнө бид мэдээлж байсан. Уг хэрэгтэй холбогдуулан өнөөдөр Мөрдөн байцаах газрын Онц гэмт хэрэг мөрдөн байцаах хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, ахмад Б.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
-
2016 оны 5 сарын 23
өгөөтэйгүүр үнэхээр намын дүрэм, журмын дагуу гишүүддээ хариуцлага тооцох гээд байгаа юм бол Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагалцсан гишүүддээ ч хариуцлага тооцох ёстой. Учир нь АН-ын дүрэмд Засгийн газрынхаа эсрэг ажиллахыг хориглосон утга бүхий заалт бий. Уг заалтыг Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар зөрчөөд Засгийн газраа унагасан шүү дээ. Намын дүрэм бүх гишүүдэд жигд үйлчлэх ёстой юм бол эд ч мөн хариуцлага хүлээж сонгуульд нэр дэвших эрхээ хасуулах ёстой гэж ярих хүмүүс байна. Эвсэл З.Энхболд өөрийн фракцийнх болохоор хариуцлагаас мулталдаг юм уу.
-
2016 оны 5 сарын 23
Монголын уламжлалт хөгжим соёлыг барууны ертөнцөд таниулан сурталчлагч Нүүдэлчин Зам холбоо 10 жилийнхээ ойн хүрээнд “Монгол Хөөмийн Сонгомол” цомгийг бүтээж түүний олон улсын аялан тоглолтыг 2016 оны 3-5 сард Франц, Швейцарь, Морокко улсад зохион байгуулж байгаа юм байна.
Хоёр сарын турш үргэлжилж буй энэ аялан тоглолтод хөөмийн голлох өвлүүлэгчид, мэргэжлийн хөөмийчид, ахмад, дунд, залуу үеийг хамарсан 12 Монгол уран бүтээлчдийг урин оролцуулж байгаа гэнэ.
Монгол үндэсний урлагаа дэлхий дахинд таниулан яваа авъяаслаг уран бүтээлчиддээ амжилт хүсээд улам өндөр амжилт гаргаж эх орныхоо нэрийг өндөрт өргөж явахыг хүсэе.