-
2016 оны 8 сарын 22
Дэлхийн банктай хамтран ажиллах боломжтой
-
2016 оны 8 сарын 22
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Жунг Кю Сонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг, МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Заяабат, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Дэд ерөнхийлөгч Kwon Taehoon, БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Дэд ерөнхийлөгч Kim Dong Hoon болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол, Солонгос улсын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоод олон жилийг үдэж байна. Төр засаг төдийгүй иргэдийн харилцаа өргөжин хөгжиж байгаад талархалтай байна. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын сэтгүүлчид харилцан айлчлал хийж, иргэдэд улсынхаа түүх соёл, зан заншлыг таниулж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байгаад таатай байна. Улаанбаатар, Сөүл, Пусан, Намьянжү хотуудтай найрсаг хамтын ажиллагаатай. Улаанбаатар, Сөүл хоттой өдөр бүр, Пусан хоттой долоо хоногт хоёр удаа нислэгтэй байдаг” гэлээ. Мөн тэрээр Улаанбаатар хотод байдаг Сөүлийн гудамж жуулчдын сонирхлыг их татдаг гэдгийг дурьдаад, цаашид хамтран тус гудамжийг тохижуулж, илүү гоё болгох болно гэдгээ илэрхийлэв.
Харин БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Жунг Кю Сон “ Юуны өмнө хүлээн авч уулзаж байгаа таатай байна. Монгол, Солонгосын сэтгүүлчдийн холбоо дөрөв дэх жилдээ хамтран ажиллаж байна. Хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Магадгүй 10 жилийн дараа гэхэд хоёр тал илүү дотно харилцаатай болж, улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Таныг Намьянжү хотод зочлохыг урьж байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 8 сарын 22
Өнөөдрийн байдлаар 67 төсөл, арга хэмжээ гэрээ байгуулаад байна.
-
2016 оны 8 сарын 22
өө
-
2016 оны 8 сарын 22
БОАЖ-ын сайдын 2014 оны А/166 тоот журамд ‘Хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас да-раа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлт-гэнэ” гэж заасаи. Гэвч иргэд наймдугаар cap гаран-гуут самар туүж эхэлдэг. Гуйцэд болоогуй самар давирхайгаар бэхлэгдсэн, туүхэд амаргуй байдаг учир иргэд мунаар цохих, мөчрийг нь хугалах зэрэг аргаар туудэг гэнэ.
Энэ нь тухайн модны экосистем болон ур-галтад сөргөөр нөлөөлдөг аж. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас иргэ-дэд “Мод амьтай. Ногоон модоо аргадан самар туүх хэрэгтэй” хэмээн уриалга гаргажээ.
-
2016 оны 8 сарын 22
НӨАТ-ын сугалаагаар 6 мянга 813 азтан тодров
-
2016 оны 8 сарын 22
Асашорюү Д.Дагвадорж
-
2016 оны 8 сарын 22
Олимпийн далбааг Токиод гардуулан өглөө
-
2016 оны 8 сарын 22
СХД-ийн 11-р хороо ”Хүчдэлийн 2-р гудамжинд цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ 08-р сарын 19-ний 12.30 цагийн үед, Архангай аймгийн Цэцэрлэг сумын харъяат 24 настай эрэгтэй О гэгчийг саатуулан шалгахад, биедээ гялгар уутанд ногоон өнгийн хатаасан хурц үнэртэй өвс, цагаан өнгийн гаанс зэрэг эд зүйл авч явсныг хураан авч СХДЦХ-2 шалгаж байна.
Мөн СХД-ийн 32-р хороо ”Эмээлт” дэх шалган нэвтрүүлэх постод сэжигтэй эд зүйл ачиж явсан тээврийн хэрэгслийг 08-р сарын 21-нд цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн хяналтын байцаагч нар саатуулан шалгахад, Говь-Алтай аймаг суух 47 настай эмэгтэй Ц нь ”Ssangyong Istana” автомашинд тарваганы тулам 90ш-ийг тээвэрлэж явсан хэргийг СХДЦХ-1 шалгаж байна.
-
2016 оны 8 сарын 22
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Богд ууланд хяналт шалгалт хийж байна. Өнгөрсөн сарын 27-нд байгаль хамгаалагчид өөрсдийн хариуцсан хэсгийн гүнд эргүүл хийжээ. Шалгалтаар Жаргалантын амнаас самарчдын хоёр отог нийлсэн 10 гаруй иргэдийг буулгаж, түлсэн галыг нь унтрааж , тарьсан хог хаягдлыг нь цэвэрлэсэн байна. Мөн энэ сарын 15-нд Нүхт болон Түрэгийн амд шалгалт хийхэд 48 автомашин бүхий 300 орчим иргэдийг уулнаас буулгажээ.
Тусгай хамгаалалтийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдэд Тусгай хамгаалалттай газрын тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгалаах тухай хууль зэрэг хуулиудын талаар мэдээлэл өгч, самар цайруулах багаж хэрэгслийг нь хураан авсан байна. Иргэд олноор ууланд гарсанаар санаатай болон санамсаргүйгээр ойн түймэр гарах өндөр эрсдэлтэй юм. Тиймд цаашид Богд уулруу нэвтрэх постийг байнга ажиллуулахаар болжээ.
-
2016 оны 8 сарын 22
тарвас
-
2016 оны 8 сарын 22
Чимэдрэгзэнгийн Санжаадамын ”Аварга” цолны мялаалга
-
2016 оны 8 сарын 22
Монгол, Хятадын сэтгүүлчид
-
2016 оны 8 сарын 22
Төв суурийн газарт ойрхон бэлчээрлэж байгаа төл малыг наймдугаар сарын 22-ны өдрөөс ирэх сарын 22-ны өдрийн хооронд “бруцеллёз” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад бүрэн хамруулах аж. Энэ өвчин нь мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс манай орны нөхцөлд хамгийн олонтоо тохиолддог өвчин бөгөөд өвчтэй мал, амьтнаас хүнд халдварлаж, мэдрэл, цус шингэний тогтолцоо, тулгуур хөдөлгөөний болон дотор эрхтэн, шээс, бэлгийн эрхтэн зэргийг гэмтээдэг, дахих, архагших хандлагатай халдварт өвчин юм. Иймд дүүрэг, хорооны төл малыг “бруцеллёз” өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажлыг тогтоосон хугацаанд шуурхай зохион байгуулж хэрэгжүүлэх, вакцинжуулалтын ажилд мал бүхий иргэд, аж ахуйн нэгж, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг татан оролцуулан, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл, шатахуун болон бусад шаардагдах зардлуудыг гарган ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
-
2016 оны 8 сарын 22
Цагдаагийн байгууллагад хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой нэг гэмт хэрэг бүртгэгджээ.
Тодруулбал, СХД-11 ”Хүчдэлийн 2-р гудамжинд цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үедээ сэжиг бүхий этгээдийг саатуулан шалгасан байна. Архангай аймгийн Цэцэрлэг сумын харьяат О /эр.24н/ гэгч нь биедээ гялгар уутанд ногоон өнгийн хатаасан хурц үнэртэй өвс, цагаан өнгийн гаанс зэрэг эд зүйл авч явсныг хураан авчээ.
Өнгөрсөн долоо хоногт ч хар тамхи мансууруулах бодис зарж борлуулах гэж байсан бүлэг этгээдийг саатуулан Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа билээ.
-
2016 оны 8 сарын 22
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын сургалт семинар эхэллээ
-
2016 оны 8 сарын 22
Гал унтраах тактикийн сургууль зохион байгууллаа
-
2016 оны 8 сарын 22
...Хятадаас айх энэ өвчнийг мазаалайн тархинд ямар ч вакцинд дийлдэхгүй болтол нь хүрэн баавгай суулгаж өгсөн гэх. Тийм ч байж болох. Гэхдээ Монголтой ямар харилцаатай байх нь хоёр хөршид хоёуланд хэрэгтэй билээ...
-
2016 оны 8 сарын 22
Дорнод Сибирийн уламжлалт загвартай барилга
-
2016 оны 8 сарын 22
http://ulaanbaatar.mn/content/show/17373