Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан орон Бразил олимпийн далбааг Токио хотын удирдлагад гардуулан өглөө. Олимпийн наадам 2020 онд Японы нийслэл Токио хотод болох юм. “Рио-2016” олимпийн хаалтын ажиллагаанд 80 сая долларын хөрөнгө зарцуулжээ. Хаалтын ёслолын ажиллагаанд домогт хөл бөмбөгчин Пеле оролцох байсан ч эрүүл мэндийн шалтгаанаас болж татгалзсан байна.
Олимпийн хаалтын ажиллагааны найруулагчаар карнибал наадмыг хамгийн сайн зохион байгуулдгаараа алдартай Роза Магалаез ажилласан байна. Тэрбээр карнибал зохион байгуулж таван удаа ялагч болж байсан аж.
24tsag.mn