-
2016 оны 8 сарын 23
Үндсэн хуулийн уг нэмэлт, өөрчлөлтөөс болж Засгийн газар нь бүхэлдээ УИХ-ын гишүүдээс бүрддэг, УИХ нь Засгийн газрын гишүүдээс бүрддэг болсон.
-
2016 оны 8 сарын 23
УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 25-ны өдөр буюу пүрэв гаригт хуралдуулж магадгүй гэх мэдээлэл байна. Хуралдаанаар 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн үеэр ашиглах техник хэрэгсэл, сонгуулийн зардал дээр 5.8 тэрбум төгрөгийг нэмж тусгах талаар хэлэлцэх юм. Мөн өмнөх УИХ-аар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг төлөвлөсөн бөгөөд 2015 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгдсэн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөлөл, улс орны эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэргийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн энэ оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүд, Ю.Цэдэнбал агсны 100 насны алдар гавьяаг мөнхжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.
-
2016 оны 8 сарын 23
...Зарим дарга нар миний хийх ёстой ажил бол гарын үсэг зурж, тамга дарах, дипломат хүмүүстэй гар барин уулзах, албаны яриа өрнүүлээд дараа нь найрсагаар гар бариад зургаа даруулсанаар ажил дуусаж байгаа нь тэр гэдэг юм билээ...
-
2016 оны 8 сарын 23
Улаанбаатар хотын музейн барилгын түүхийг танилцуулж байна
-
2016 оны 8 сарын 23
Өнөөдөр нийслэлийн таван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
-
2016 оны 8 сарын 23
Зуслангийн замд гэрэлтүүлгийн шалгалт хийв
-
2016 оны 8 сарын 23
Монгол Улсын Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарт нэгдсэн сургалт зохион байгуулж, батламж гэрээ байгуулж буйтай холбогдуулан шинээр томилогдсон Засаг дарга нарыг танилцуулж байна.
Орхон аймгийн Засаг даргаар Дамбын Батлут томилогдон, долдугаар сарын 20-нд тамга тэмдэгээ хүлээн авч, ажиллаж эхлээд байна.
Тэрбээр 1974 онд Архангай аймгийн Хашаат суманд төрсөн
Төгссөн сургууль:
1999 - 2002 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг цахилгааны инженер
2006 - 2007 Төрийн удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус суралцаж төгссөн
Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг
Ажилласан байдал:
1994 - 2000 онд “Эрдэнэт хивс” ХК-ийн Ноос угаах үйлдвэрт туслах ажилчин, оператор
2001 - 2004 онд Орхон аймгийн Оюутны холбооны дэд ерөнхийлөгч
2004 - 2006 онд “Дэлхийн зөн” ОУБ-ын төслийн гүйцэтгэгч, “Эрдэнэт хамтын хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал
2006 - 2007 онд Аймгийн газрын албанд мэргэжилтэн
2008 - 2012 онд Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч
2006 - 2013 онд Орхон аймгийн НАМЗХ-ын тэргүүн
2008 - 2016 оны 7 дугаар сарын 18 хүртэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга,
2008 оноос одоог хүртэл Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2013 оноос одоог хүртэл Орхон аймгийн МАН-ын хорооны дарга
2016.07.20-ноос Орхон аймгийн Засаг дарга
Гавъяа шагнал:
НХХЯ-ны тэргүүний ажилтан
Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
-
2016 оны 8 сарын 23
ШУТИС дээр Японы 8 их сургуулийн эрчим хүчний салбарын эрдэмтэд “Цахилгаан дамжуулалт, түгээлтийн технологи ба Олон улсын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлгийг хийх гэж байна. Энэ хэлэлцүүлгээр Япон улс сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн ашиглаж байгаа, Монголд дэлхийн стандартыг хангасан эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэж болох, Мөн дэлхийн улс орнууд эрчим хүчийг үйлдвэрлэхдээ байгал орчинд ээлтэй шинэ технологийг хэрхэн нэвтрүүлж буй, тэдгээрийг монголд хэрхэн нэвтрүүлэх талаар хэлэлцэх болно. Гэх зэргээр сонирхолтой судалгаатайгаар эрчим хүчний талаарх мэдээллийг ирж аваарай. Хэлэлцүүлэг 09-11 цагийн хооронд ШУТИС-ийн төв байранд Мэдээлэл авах утас 99049347
-
2016 оны 8 сарын 23
Төрийн соёрхолт, СГЗ Б.Догмид ”Догшин хутагтын сахиус” /Тууж/
-
2016 оны 8 сарын 23
”Colour of France” уралдааныг мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зарлагджээ. Тус уралдаан нь Францын ”Galeries Lafayette” - тай хамтран зохион байгуулдаг арга хэмжээ бөгөөд энэ жил 2 дахь удаагаа уран бүтээлчдийн дунд зарлагдаж байгаа юм. Үзэсгэлэн 2016.10.08 -ны өдөр нээлтээ хийнэ.
Удирдамж
Сэдэв: Францын уран зохиол
Терөл: Дүрслэх урлагийн аль ч төрлөөр байж болно
Шилдэг байр болон 2,3-р байруудыг шалгаруулна.
Мэргэжлийн уран бүтээлчдийн дундах уралдаан
-Тус уралдаанд зориулж хийсэн, шинэ бүтээл байх -1 хүм 1 бүтээл егнө /цуврал байж болно/
-Бүтээлийи хэмжээ болон техник чөлеөтэй /Дүрслэх урлагийн аль ч төрлөөр байж болно/ -Бүтээлийн агуулга дээрхи сэдвийн дагуу байх.
-Бүтээлийн будаг бүрэн хатсан, мөм зориулалтын гадуур жааз өлгүүртэй байх
-Бүтээл хүлээн авах хугацаа: 2016.10.05-06 ны өдрүүдэд 11.00-19.00 цагийн хооронд хүлээн
авна.
-Хугацаа хэтэрсэн тохиолдолд бүтээлийг хүлээн авахгүй
-Бүтээлээ хүлээлгэн өгөхдөө тухайн бүтээлийн тайлбарыг 80-150 үгэнд багтааж А4 ийн цаасан дээр бичсэн байх
Дэлгэрэнгүй мэдээллийг 88666475, 99854049 утсаар лавлана уу
-
2016 оны 8 сарын 23
Намрын тэргүүн улаан бичин сарын Зургаан цагаан мэнгэтэй Улаагчин үхэр өдөр. Ангараг гараг
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Малын үс ноос авахад: Үр төл арвижна.
Суудал: Шороо
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Од: Шийдэм
Наран ургах, шингэх: 06:01 - 19:51
Өдрийн өнгө: Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 1 цаг 36 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2016 оны 8 сарын 23
2016 оны 8 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 29-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
\ Хугацаан эхээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүснэ \
Баруун аймгуудын нутгаар: 22-23-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 22-23-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 23-24, 28-29-нд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: 22-нд зарим газраар, 23-24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 22, 26-28-нд сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад хугацаанд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан,байна.
Зүүн аймгуудын нутгаар: 22, 25-нд нутгийн хойд хэсгээр, 23-24-нд зарим газраар, 29-нд нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд зарим газраар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 24-25-нд сэрүүсч шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 22,23,29-нд зарим газраар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-24-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хуацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 21-26 градус бусад нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 27-32 градус дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
-
2016 оны 8 сарын 22
Келвин Харрис хамгийн өндөр цалинтай дижэй
-
2016 оны 8 сарын 22
ын хороод, дэд хороодоо байгуулан, УИХ-ын дэргэдэх зарим байгууллагын удирдлагыг томилсон болохыг тэмдэглэсэн юм.
-
2016 оны 8 сарын 22
Рио 2016: Хаалтын галын наадам
-
2016 оны 8 сарын 22
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Олон улсын санхүүгийн корпорацын суурин төлөөлөгч Туен Нгеуен тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Ойн хүрээнд ажлаа дүгнэж, ирэх 25 жилийн хамтын ажиллагааны стратегийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын саналыг сонсч тусгахаа ноён Жеймс Андерсон хэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:
-Монгол Улсын эдийн засаг олон тулгууртай байх ёстой. Энэ хүрээнд бид хамгийн түрүүнд бүх салбарт боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлнэ. Ингэж байж эдийн засгаа солонгоруулна. Мөн уул уурхайн салбарын хэт хамаарлыг багасгана. Гэвч өнөөдрийн байдлаар боловсруулах үйлдвэрлэлээр байгаль орчинд болон нийгмийн чиглэлийн үнэлгээ нь эерэг гарсан, эдийн засгийн хувьд үр ашигтай нь ТЭЗҮ-гээр батлагдсан томоохон бэлэн төслүүд алга. Иймд боловсруулах үйлдвэрлэлийн томоохон төслүүдийн үнэлгээ хийх, эдийн засгийн үр өгөөжийг тооцсон техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахад Дэлхийн банктай хамтарч ажиллах сонирхолтой байна гэлээ. Суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар юуны өмнө гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэж сэргээхэд анхаарах хэрэгтэйг зөвлөлөө. Харин Олон улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Нгеуен, бид Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлийг давахад танай улсын хувийн салбарыг дэмжих замаар туслахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 8 сарын 22
”Colour of France” мэргэжлийн уран бүтээлчдийн уралдаан зарлагдлаа
-
2016 оны 8 сарын 22
Төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний систем нэвтрүүлнэ
-
2016 оны 8 сарын 22
Яг одоо УИХ-дахь МАН-ын бүлэг, тус намын Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдаан төрийн ордны жанжин Сүхбаатарын танхимд үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байгаа аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өмнө нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг төсвийн тодотголтой хамт УИХ –ын даргад өргөн мэдүүлж ээлжит бус чуулганаар батлуулна гэж мэдэгдсэн. Үүний дагуу Засгийн газрын үйл ажиллаганы мөрийн хөтөлбрийг УИХ-ын даргад өргөн барихаасаа өмнө намын бүлэг Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж гишүүдийн санал сэтгэгдлийг тусгахаар хуралдаж байгаа аж.
-
2016 оны 8 сарын 22
Доллар 2,245 2,255
Евро 2,480 2,515
Фунт 2,850 2,950
Юань 338.00 340.00
Вон 1.96 1.98
Рубль 34.50 35.50
Иень 22.00 22.30
Гонконг доллар 281 296
Австрал доллар 1700 1800
Сингапур доллар 1600 1700