-
2016 оны 9 сарын 09
09:00 цагт: Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын 2-р чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан ГХЯ-ны байранд болно. Чуулга уулзалтанд хилийн чанадаас 150 гаруй төлөөлөгч ирж оролцож байна.
10:00 цагт: БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах автомашин, зөөврийн усан шахуурга /мотопомп/, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2400 гаруй ширхэг багаж хэрэгслийг Монгол Улсын Онцгой байдлын албанд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ Онцгой байдлын ерөнхий газарт болно.
10:00 цагт: “ХАППИ ВЕРИТАС” оношлогооны төвд МУГТ Г.Мандахнаранд Бразилийн Рио-де Жанейро хотноо болсон зуны олимпд амжилттай оролцсонд баяр хүргэж тус оношлогооны төвөөр насан туршдаа эрүүл мэндийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг олгох арга хэмжээ болох гэж байна. Байршил : Гуравдугаар эмнэлгийн дэргэд “ХАППИ ВЕРИТАС” оношлогооны төв
10:30 цагт: Иргэний танхимд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХӨРС, БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ТУХАЙ ЗАРЛИГИЙН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно.
11:00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн ”Тэнхлэг зууч” компаниас Орон сууцны үнийн индексийн наймдугаар сарын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал Монголбанкны хурлын танхимд болно.
11:00 цагт: Дуурь Бүжийн Эрдмийн театрын байранд УГЗ Л.Эрдэнэбулганы амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх ”Их хувь заяа” дурсамж номын нээлт болно.
12:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос Бичил уурхайн биологийн нөхөн сэргээлт хийсэн газарт нөхөн сэргээлт нэрээр компани үйл ажиллагаа явуулсан талаар мэдээлэл хийнэ.
-
2016 оны 9 сарын 09
Өнөөдөр буюу есдүгээр сарын 9-ны баасан гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг
10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Баянзүрх дүүрэг
10:30-17:30 цагт: 16-р хороо Цэргийн 21, 22, Сүүний 22, 27-р байр, ШШГЕГ-ын ЦТП, 21-р цэцэрлэг, 40-р ясли, Нью жуулчин констракшн, Үржиншадүвлин хийд, Бүрдэл ХХК
Налайх дүүрэг
11:00-18:00 цагт: Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Юнител, Өндөр-Улаан, Ном, Немо камп, Болор, Баяр импекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп ХХК-ууд, Ламиран дацан, иргэн Отгонбаяр, Оюунсүрэн, Цэрэндорж болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул дүүрэг
11:30-18:00 цагт: 12-р хороо Хайрхан гэр хорооллын хойд тал , Мод үржүүлэг, Болорметтем ХХК болон эдгээрийн ойр орчмоор
Сонгино хайрхан дүүрэг
11:00-18:00 цагт: 1-р хороо Толгойтын 112-128-р гудамж, Ан Сан Ши ХХК болон эдгээрийн ойр орчмоор
-
2016 оны 9 сарын 09
Болормаа УУГАНХҮҮ (В3 буюу сул хараа, 60 кг)
1991.02.01, Дорноговь аймгийн Сайншанд
Жиндээ чансаагаараа 11-т бичигдэн эрхээ авсан
“Инчён 2014” Азийн паралимпийн мөнгө
2014 оны ДАШТ-ий V байр
Дасгалжуулагч: ОУХМ Ч.Базарсүрэн, ОУХМ Б.Нарантуяа
Үндэсний шигшээ баг, ОУХМ
Анхны багш: Я.Дорж, О.Болдбаатар
Жцү-жицүгийн “Гаруда” клуб
-
2016 оны 9 сарын 09
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.09.08/ хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 15 цаг 10 минутад эхэллээ.
Тус хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.
Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа, дээрх тайланд хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газрын Дэд дарга Б.Баттуяа нар тус тус танилцуулга хийв. Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6.0 их наяд төгрөгт хүрч, 98.7 хувийн гүйцэтгэлтэй, зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч 94.8 хувийн биелэлттэй гарсан. Төсвийн тэнцэл 1 их наяд 157 тэрбум төгрөгийн алдагтай байгаа юм байна.
Байнгын хорооны хуралдаанаар дээрхи асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Энхболд төсвийн гүйцэтгэлтэй холбоотой зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох ажил хангалтгүй байсан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, О.Содбилэг нар Үндэсний аудитын газар нь өнгөрсөн 4 жилийн хугацаанд ажил үүргээ хангалттай гүйцэтгээгүй, асуудалд улс төржсөн, ёс зүйгүй байрнаас хандах тохиолдлууд гарч байсан тухай бүр холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авч таслан зогсоож байгаагүй талаар санал хэлж, Үндэсний аудитын газар цаашид улс төрөөс ангид ажиллах шаардлаг, боломжоо хуулийн дагуу хэрэгжүүлэх, Улсын Их Хурлаас Үндэсний аудитын газрын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг гаргах талаар тус тус саналаа илэрхийллээ.
Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Цэрэнбат танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ажлын хэсгийн ахлагчаас найруулгын шинжтэй асуулт тавьж, хариулт авсан юм. Ингээд зарчмын зөрүүтэй саналтай гишүүн байгаагүй тул Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Үүний дараа “Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байлаа. Байнгын хорооны дарга Н.Энхболд хийсэн танилцуулгадаа, хууль санаачлагчаас урьдчилан санал авсан. Үүнд, Ерөнхийлөгчийн Тамгын газраас 14, Засгийн газраас 54, Улсын Их Хурал дахь Намын бүлэг, гишүүдээс 83, нийт 151 санал авсан боловч Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж, батлах боломжгүй. Иймд эхний ээлжинд хуулиар зайлшгүй хэлэлцэх ёстой хуулиуд байна. Тухайлбал, төсөв, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн хэлэлцүүлгийн шатанд байгаа зэрэг 20 орчим хууль байна гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Ардчилсан намын бүлгийн хурал дээр дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн санал гаргасан тул энэ асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг маргааш үргэлжлүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 09
Гадаад паспортын бэлдэц байхгүйгээс иргэдийн дунд хүлээлт үүсээд байгаа талаарх мэдээлэл зуны хэдэн сар дамнасан. Гэтэл ойрын хэдэн өдөр ХБНГУ-д захиалдаг бэлдэцийг Унгараас өндөр үнээр захиалж олон сая төгрөг шилжүүлснээс паспортын бэлдэц тасрахад нөлөөлсөн гэх мэдээлэл гарав. Тэгвэл гадаад паспортын бэлдэцийг авах улсыг ямар учраас сольсон, хэзээнээс хүлээлт үүсээд байгаа паспортын захиалгыг хэвийн явуулах талаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Д.Энхцэцэгтэй ярилцлаа.
-
2016 оны 9 сарын 09
“Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, устгах журам”-ыг хэлэлцүүллээ
-
2016 оны 9 сарын 09
Засгийн газрын зүгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгохоор төсвийн тодотголд тусгасан. Уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлгийг нь хийж батлахад бэлэн болоод байна. Нийгэмд хүлээлт үүсгээд байсан уг хуулийг хүчингүй болгохын тулд Ерөнхий сайд нь Сангийн сайдынхаа хамтаар хачин гэхээсээ илүү ”сүсгийн гэмээр тэнэг” мэдэгдлүүдийг хийж олны дургүйцлийг хүргэж олон нийтийн дунд шуугиан тариад буй. 2014 онд уг хуулийг батлахаар хэлэлцэх МАН-ын бүлэг ”Тооцоо судалгаа муутай хууль. Тэтгэврийн санд ачаалал үүсгэнэ” хэмээн хэрэгжих хугацааг нь хойшлуулж байсан билээ.
-
2016 оны 9 сарын 09
2016 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дугээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгаар, 12-13-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 13-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.
-
2016 оны 9 сарын 09
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
-
2016 оны 9 сарын 09
2016 оны 09 дүгээр сарын 08-ны 21 цагаас 09 дүгээр сарын 09-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулсаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим нутгаар бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-11 градус, өдөртөө бүх нутгаар 16-21 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
-
2016 оны 9 сарын 08
“Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг” болон “Хотын засаглалыг сайжруулах” төслүүдийн ажлын явц, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцлээ
-
2016 оны 9 сарын 08
Д.Тэрбишдагва: Халх голын бүс нутгийг ашиглах ёстой
-
2016 оны 9 сарын 08
Есдүгээр сарын 07-ний өдөр Яармагийн шалган нэвтрүүлэх товчоогоор их хэмжээний цайруулсан самар ачиж явсан иргэн С-ийг саатуулсан байна.
-
2016 оны 9 сарын 08
АН-ын дүрмийн хэлэлцүүлгийг цахимаар олон нийтэд нээлттэй хэлэлцэж эхэллээ
-
2016 оны 9 сарын 08
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2016.09.08/ хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 12 цаг 20 минутад эхэллээ.
Тус хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа, дээрх тайланд хийсэн аудитын талаар Үндэсний аудитын газрын дарга А.Зангад нар тус тус танилцуулга хийв. Тус байнгын хороонд харьяалагдах Гадаад харилцааны сайдын 2015 оны төсвийн багцын нийт зарлага 60.546.9 сая төгрөгөөр батлагдсан бөгөөд үүнээс 58.151.9 сая төгрөгийг улсын төсвөөс, 2.360.0 сая төгрөгийг харьяалагдах төсөвт байгууллагуудын өөрийн орлогоор, 35.0 сая төгрөгийг гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Сайдын багцын 2015 оны төсвийн гүйцэтгэлээр нийт 56.972.7 сая төгрөг зарцуулж, батлагдсан төсвийг 9.6 хувиар буюу 3.574.2 сая төгрөгөөр хэмнэсэн байна. Өмнөх оны гүйцэтгэлээс 40 хувиар буюу 2.359.7 сая төгрөгөөр нийт зарлага буурсан байна.
Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Батлан хамгаалахын сайдын багцын урсгал зардалд 182.149.8 сая төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 18.296.0 сая төгрөгийн төсөв батлагдсан. 2015 оны тайлангаар сайдын багцын нийт зарлага 200.445.8 сая төгрөгт хүрч, 99.4 хувийн гүйцэтгэлтэй, батлагдсан төсвөөс 1.293.2 сая төгрөгөөр хэмнэгдсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Н.Оюундарь, Д.Цогтбаатар, Н.Энхболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэхдээ ханшийн асуудлыг бодитой тооцох, энхийг сахиулах үйл ажиллагааны санхүүгийн мэдээлэл, гадаад бодлогыг эдийн засагжуулах хөтөлбөрийн биелэлт ямар байгаа, тэвчиж болох зардлуудыг хэмнэх зэрэг асуудлыг чухалчилж байсан юм.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцын 2015 оны санхүүгийн тайлангийн гүйцэтгэл ямар нэгэн зөрчилгүй, санхүүгийн сахилга баттай байсныг байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлээд хэд хэдэн чиглэлд үүрэг өглөө. Тодруулбал, Гадаад харилцааны яам 2016 оны 4 дүгээр улиралд багтаан АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад гарсан зардлын задаргааг, Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний Барилгын цэргийн ангийн ажлын үр дүнг байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтов. Мөн Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн зарцуулалтыг шалгаж, дүгнэлт гаргахыг Үндэсний Аудитын газарт үүрэг болголоо.
Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын дэд хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 08
Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн зарцуулалтыг шалгаж, дүгнэлт гаргахыг үүрэгдэв
-
2016 оны 9 сарын 08
Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
-
2016 оны 9 сарын 08
УИХ-ын сонгуулийн үр дүнд 65 суудалтай, эрх баригч болсон МАН-ынханд хандаж, УИХ-ын дарга асан З.Энхболд цахим хуудаснаа тайлбар хийжээ. Тэрбээр,
”МАН сонгуульд ялж ЗГ-аа байгуулаад сүүлийн хоёр сар улс орны өр зээлийн талаар зориудаар гуйвуулсан ойлголтыг системтэй өгөөд байгаа учраас доорхи тайлбарыг хийж байна.
Эхний хоёр зураг нь энэ оны эхний хагасын байдлаар манай улсын сүүлийн 26 жилд авсан гадаад дотоод зээл зээл, түүний ДНБ-д эзлэх хувь юм. Дэлхийн бусад улсуудтай болон ДНБ-тэйгээ харьцуулахад боломжийн санхүүг хүлээлгэж өгсөн.
Гэтэл МАН сонгуулийн үед өр, зээл хоёроо ялгахгүй бөөн өр тавьсан гэж худлаа ухуулга хийгээд сонгуульд ялах юм бол зээл авахгүй, тавьсан өрийг бүгдийг барагдуулна гэж санал авчихаад өнөөдөр УИХ-аар 26 жилд авсан гадаад зээлийг буюу 4 тэрбум долларыг зөвхөн энэ жилийн үлдсэн хугацаанд авч жинхэнээр нь улсаа өрийн дарамтад оруулахаар зэхэж байна. Чингис бондоос 2.7 дахин зээлийг авна гэсэн үг.
Сүүлийн графикаас ДНБ-ээсээ давсан өр тавихаар төлөвлөж байгааг мөн харж болно. Улсынхаа санхүүд ингэж хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй шүү, МАН-ынхаан. Дахиад нэг бодоод үзээч. Сонгууль дууссан, ажилдаа орооч, амласнаа биелүүлээч” гээд дараах мэдээллийг мөн хавсаргажээ.
-
2016 оны 9 сарын 08
Орон нутагт малын халдварт цэцэг, шүлхий, боом өвчнүүд гарч байгаатай холбоотойгоор он дуустал Нийслэл хот руу амьд мал тээвэрлэхийг хоригложээ.
-
2016 оны 9 сарын 08
Баянзүрх дүүргийн 6 дугаар цэцэрлэгийн Хужир булан дахь салбарт одоогийн байдлаар 90 хүүхэд хамрагддаг бөгөөд ойр орчим худаг байхгүй зөөврийн устай, долоо хоногтоо нэг удаа 23000 төгрөгөөр худалдаж авдагч хүрэлцдэггүй, цэцэрлэгийн ажилчид саваар нэмж зөөх тохиолдол гардаг байна.
Энэхүү байдлын үндэслэн Японы Мацүдониши ротари клубаас тухайн гэр цэцэрлэгт гүний худаг бариж хүлээлгэн өглөө. Ингэснээр тухайн Хужир булан дахь салбар цэцэрлэгийн ундны усны асуудлыг шийдэхээс гадна тухайн газрын ойр орчмын айлууд энэхүү гүний худгаас 24 цагаар усаа авах боломж бүрдэж байгаа юм.
Гүний худгийг хүлээлгэн өгөх ажиллагаанд Мацүдониши ротари клубын ерөнхийлөгч болон гишүүд, цэцэрлэгийн багш удирдлагууд оролцлоо. Энэ үеэр нийт хүүхэд багачуудад тоглох тоглоом, хичээлийн хэрэглэлийг гардуулж цаашдаа тухайн клуб Монгол улсад хүмүүнлэгийн олон үйл ажиллагаа хийхээр төлөвлөж буйгаа илэрхийллээ.