Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
Банкууд 2218.22-2228.10 төгрөгийн ханшаар 34.3 сая ам.доллар, 331.18-334.25 төгрөгийн ханшаар 76.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.
Монголбанк 2226.10 төгрөгийн хаалтын ханштайгаар 8.0 сая ам.доллар, 334.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 19.0 сая юанийг тус тус нийлүүлжээ.
Харин банкууд 36.4 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.