Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар хур бороо багатай өдөртөө дулаан байна.
2016 оны 09 дүгээр сарын 10-наас 09 дугээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд төв, зүүн, говийн аймгуудын зарим газраар, 11-нд зүүн аймгуудын нутгаар, 12-13-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи 13-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.