-
2016 оны 9 сарын 12
Рио 2016: Паралимпийн шилдэг зургуудаас
-
2016 оны 9 сарын 12
Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын мэндэлсний 85 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ”Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдаан”-ыг зохион байгууллаа.
Тус уралдааныг хоёр ангиллаар зохион байгуулсан бөгөөд уралдааны “Б” буюу “Авьяастан” ангилалд Н.Хүрэлбаатар түрүүлж Оюун-Эрдэнэ, Өлзийбат, Дэлгэрмаа нар удаалав. Харин “А” буюу “мэргэжлийн дуучдын ангилал”-д ҮДБЭЧ-ын дуучин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргал тэргүүн дээд гранпри шагнал хүртжээ.
-
2016 оны 9 сарын 12
Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам талбайд болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газар дээр тээврийн хэрэгслийн төлбөртэй зогсоолын үйлчилгээг бий болгож, зогсоолын ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний менежментийг боловсронгуй болгох, замын түгжрэл саатлыг багасгах зорилгоор “ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ”-ыг боловсруулж байна. Уг журмын төсөлд иргэд олон нийтийн саналыг тусгахаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай санал асуулга явуулж эхэлжээ. Та бүхэн журмын төсөлтэй танилцан http://road.ub.gov.mn/poll хаягаар санал хүсэлтээ ирүүлэх боломжтой. Нийслэлийн удирдлагын зүгээс олон нийтэд чигэлсэн аливаа шийдвэрийг гаргахдаа иргэдээс санал авч, тэдний саналыг шийдвэртээ тусгахыг үүрэг болгосон бөгөөд өнөөдрийн байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт Түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам, Нохой муур тэжээх, устгах журмын төслүүдэд болон тээврийн хэрэгслийг гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш байнга эргэдэг болгох зэрэг асуудлаар санал авч байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨРТЭЙ ЗОГСООЛ АЖИЛЛУУЛАХ ЖУРМЫН ТӨСЛИЙГ ХАВСРАЛТ ХЭСГЭЭС ХАРНА УУ.
-
2016 оны 9 сарын 12
Бодибилдинг, фитнессийн ДАШТ Монголд болно. Тэрээр, сая болж өнгөрсөн Азийн АШТ-ий үеэрх Дэлхийн бодибилдинг, фитнессийн холбоо, Азийн бодибилдинг, фитнессийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар ДАШТ-ийг зохиох эрхийг Монгол Улсад албан ёсоор олгосон байна.
Тэмцээн ирэх сарын 2-9-нд Улаанбаатар хотноо болно. Ийнхүү Монголын бодилдинг, фитнессийн холбоо ДБФХ-тай хамтран ДАШТ-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
-
2016 оны 9 сарын 12
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй ч бүлэглэн дээрэмдэх, хулгайлах төрлийн гэмт хэргийн дуудлага нэмэгдсэн байна.
-
2016 оны 9 сарын 12
Нийгэмд шинийг санаачилж, түүнийгээ ажил хэрэг болгон түүчээлж яваа залуусын нэгэн төлөөлөл болох Ш.Отгон-Өлзийтэй ярилцлаа. Тэрээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны ажилтнаар ажиллахын зэрэгцээ “Монгол брэнд” төслийг санаачлаад өдгөө амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
-
2016 оны 9 сарын 12
Сүүлийн үед транс тосны хэрэглээ хэтэрлээ гэсэн шүүмжлэл нийгэмд гараад байгаа. Яагаад гэвэл зүрх судасны өвчин хүн амын нас баралтын тэргүүн шалтгаан болоод удаж байна. Тэгэхээр ТРАНС ТОС-ны хэрэглээг бууруулах нь хамгийн эхний алхам байх ёстой гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж ярьж байгаа юм.
-
2016 оны 9 сарын 12
БНАСАУ-ын зүгээс энэ сарын 9-ны өдөр цөмийн туршилт хийсэн явдлыг дэлхий нийтээр буруутгаж байгаа.
-
2016 оны 9 сарын 12
“Зоос” болон Хадгаламж банкны буурин дээр бий болсон, Монгол Улсын банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байд- лыг хангах, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, эрсдэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилготой төрийн өмчит банкны орлогч захирлыг чухам ямар үндэслэ- лээр баривчилсныг ажилтнууд нь сайн мэдэхгүй байна. Хууль хяналтын байгууллагынхан ч ихэд нууцалж буй юм. Нэрээ хэ- лэхийг хүсээгүй эх сурвалжийн хэлснээр
-
2016 оны 9 сарын 12
Эмээлтийн хөнгөн үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 2017 онд эхэлнэ
-
2016 оны 9 сарын 12
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл маргааш 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ. Энэ үеэрээ мэдэгдэл хийх аж. Түүний энэхүү мэдэгдэл нь ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгууль, мөн энэ сарын 16-нд хуралдах Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралтай холбогдож магадгүй бололтой. Хэвлэлийн бага хурал Нийслэлийн Ардчилсан намын байранд болно.
Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийн хувьд 2016 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох сонгуульд ялагдал хүлээсний хариуцлагыг хүлээж, ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдсэн ч гишүүдийнх нь хувьд орон нутгийн сонгуульд багаа удирдаж ажиллах ёстой гэсэн байр суурь барьж буй. Тиймээс хийх мэдэгдэл нь анхаарал татаж байгаа юм.
2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсний дараа намын дарга З.Энхболд хариуцлага хүлээн чөлөөлөгдсөн. Ингэхдээ Ардчилсан намын шинэ дарга сонгогдох хүртэл УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байх шийдвэрийг Гүйцэтгэл зөвлөлөөс гаргаж, өнгөрсөн долдугаар сард хуралдсан Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаас намын даргын асуудлыг шийдэн, орон нутгийн сонгуульд амжилттай оролцох бэлтгэл хангах ёстой гэсэн байр суурьтай гишүүд олон байсан ч эл асуудлыг шийдэл чадалгүйгээр уг хуралдаан завсарласан юм.
-
2016 оны 9 сарын 12
“Рио-2016” паралимпийн байт харвааны холимог багийн төрөлд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, паралимпийн аварга Д.Баатаржав, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ нар дөрөвдүгээр байрт шалгарлаа.
-
2016 оны 9 сарын 12
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төслийг боловсруулж байгаа юм. Шинэчилсэн төсөлд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас өгөх саналыг www.ubservice.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан авч байна. Төсөлд түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журам боловсруулах нийтлэг үндэслэл, түргэн үйлчилгээний цэгт тавигдах шаардлага, байршил, хориглох зүйлс, хяналт тавих тогтолцоо, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг тусгасан юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 12
Өнөөдөр болох зарим үйл явдлууд
-
2016 оны 9 сарын 12
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
-
2016 оны 9 сарын 12
Тэгвэл Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Мэргэжлийн Засгийн газраас уг төвийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 11 11 төвийг тун удахгүй татан буулгах гэж буй бөгөөд холбогдох тушаал нь хүртэл гарсан байна. Тэгэхээр тус төвийн үйл ажиллагаа ойрын үед зогсох нь.
-
2016 оны 9 сарын 12
Өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ны даваа гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийхээр болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг
10:00-18:00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим инженеринг, Бэрэн констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
Хан-Уул дүүрэг
09:30-16:00 цагт: 3-р хороо Атар өргөө ХК-ийн баруун талын ЦТП
Сонгино хайрхан дүүрэг
11:30-18:00 цагт: 7-р хороо 0119-р ЦА 2Т-7 болон эдгээрийн ойр орчмоор
Налайх дүүрэг
10:00-18:00 цагт: 9 давхар, 22-31-р байр, Чандмань Налайх, 2-р хорооны байр
08:30-21:00 цагт: Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Юнител, Өндөр-Улаан, Ном, Немо камп, Болор, Баяр импекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп ХХК-ууд, Ламиран дацан, иргэн Отгонбаяр, Оюунсүрэн, Цэрэндорж болон эдгээрийн ойр орчмоор
-
2016 оны 9 сарын 12
Хөрөнгө оруулалт, их засвар хийхэд захирлууд сургуулийн касснаас, дараа тайлангаар бэлэн мөнгө өвөрлөн Эрээн, Улаанбаатарыг эргүүлдэг моод дэлгэрсэн гэхэд болно. Захирал М. Ганболд 3,961,600, аж ахуйн дарга Т. Нямсүрэн, нягтлан бодогч Д. Туяа 5.658.509, аж ахуйн дарга Т.Нямсүрэн, Д.Туяа нар дахин 129.501.760, нярав Г.Цэрэнбат, багш Г.Баттулга, А.Эрдэнэчимэг 20.510.000 төгрөг өвөрлөн гадаад дотоодоос бараа материал чирч бүтээн байгуулалт хийж иржээ.
-
2016 оны 9 сарын 12
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
-
2016 оны 9 сарын 12
2016 оны 09 дүгээр сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төв, Говь болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтайн өвөр говиор 24-29 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.