Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэмийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд өнгөрсөн баасан гаригт баривчилжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Т.Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамж гаргажээ. Түүнийг албан тушаалаа ашиглан их хэмжээний найдваргүй зээл бусдад олгосон, ингэхдээ бусдаас хахууль авсан гэж түүнийг буруутгаж буй бөгөөд хэдий хэмжээний хохирол учруулсан нь аудитын болон шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болох аж. Төрийн өмчит банкны хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, найдваргүй зээл их хэмжээгээр олгосон хэрэгт ТДорждэрэмээр тогтохгүй, тус банкны хэд хэдэн албан тушаалтныг баривчилж болзошгүй байгаа юм байна. Уг хэргийн талаар хууль хяналтын байгууллагынхан ихэд нууцалж байгаа аж.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (18)