Өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад онц ноцтой гэмт хэрэг бүртгэгдээгүй ч бүлэглэн дээрэмдэх, хулгайлах төрлийн гэмт хэргийн дуудлага нэмэгдсэн байна.
Тухайлбал, БЗД-6 хороо ”АШУҮИС-ийн оюутны дотуур байрны орчим үл таних 2 залуу дээрэмдлээ” гэсэн мэдээллийг авч, шалгахад БЗД …. тоотод суух Ж.С /эр,20н/-г Дархан-Уул аймаг ... суманд суух Б.Г /эр.27н/ бусадтай бүлэглэн зодож үүрч явсан үүргэвч, савхин хүрэм зэрэг эд зүйлийг дээрэмдсэн хэргийг үйлджээ. Мөн түүнчлэн ЧД-16 “Бүлэг залуучуудад дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг шалгахад Согоотын .... тоотод суух Б.Ө /эр.27н/-ийн ”Lenovo” гар утас, саравчтай малгай, бэлтгэлийн хувцас, кетийг ЧД-..... тоотод суух Б.У /эр.21н/ согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож дээрэмдээд зугтаасан байсныг илрүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)