Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын мэндэлсний 85 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан "Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдаан"-ыг зохион байгууллаа.
Тус уралдааныг хоёр ангиллаар зохион байгуулсан бөгөөд уралдааны “Б” буюу “Авьяастан” ангилалд Н.Хүрэлбаатар түрүүлж Оюун-Эрдэнэ, Өлзийбат, Дэлгэрмаа нар удаалав. Харин “А” буюу “мэргэжлийн дуучдын ангилал”-д ҮДБЭЧ-ын дуучин Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргал тэргүүн дээд гранпри шагнал хүртжээ.