-
2016 оны 9 сарын 15
Хэрвээ АН нөгөөдөр ҮЗХ-ны хурлаа хийж чадаад намын даргаа сонговол тэр хүн нь субботник хийчихээд албан тушаалаасаа буух бус Их хурлаар эцэслэн сонгох даргын сунгаанд өрсөлдөх боломжтой гэнэ. Намын өмнөх дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө нэгэнт өгсөн учир ҮЗХ-оор дараагийн даргыг сонгож болно гэсэн дүрэмтэй.
-
2016 оны 9 сарын 15
БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга асан, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Түүний алдарыг мөнхлөх 100 жилийн ойн арга хэмжээг маргаашнаас эхлүүлэх юм байна.
Тодруулбал, 9 дүгээр сарын 15-ны пүрэв гаригт Монголын үндэсний Төв музейд “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн, Тусгаар тогтнолын ордонд Ц.Жамбалсүрэн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат “Маршалын нууц товчоон” номуудын нээлт болох бол Баасан гаригт 15 цагаас Ю.Цэдэнбалын 100 жилийн ойд зориулсан Баярын хурал, хүндэтгэлийн концерт Соёлын төв өргөөнд болох аж.
Мөн 9 дүгээр сарын 17-ны бямба гаригт 08:00 цагт Ю.Цэдэнбалын шарилд хүндэтгэл үзүүлнэ, 11:40 цагт Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө, 12:30 цагт Сүхбаатарын талбайд Бүх нийтийн хүндэтгэлийн тоглолт, 14:00 цагт 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм байна.
Арга хэмжээний хөтөлбөр
-
2016 оны 9 сарын 15
Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд өнөөдөр амрахаар болжээ.
Тодруулбал, БНХАУ-ын талаас дипломат шугамаар урьдчилан мэдэгдсэнээр тус улсын “Намрын баяр” өнөөдөр тохиож байгаа аж. Иймд “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу урьдчилан мэдэгдсэн тул Монгол Улсаас БНХАУ-руу нэвтрэх автозамын хилийн боомтууд өнөөдөр амрахаар болсон байна.
-
2016 оны 9 сарын 15
Баянзүрх
11:00-13:00
18, 15-р хороо Бөхийн өргөө, Хадагтай инвест, Ватиканы төлөөлөгчийн газар, 21-р сургууль, 1-9, 13, 15, 16, 23, 27, 31, 40, 43, 44, 69-73, 75-р байр болон эдгээрийн ойр орчмоор
13:00-15:00
18-р хороо Жугамт өргөө ХХК, СӨХ, Алтан жолоо групп, Улаанбаатар банк, 27/1-3-р байр болон эдгээрийн ойр орчмоор
-
2016 оны 9 сарын 15
2016.9.15, Пүрэв гараг / Билгийн тооллын: 14
Намрын дунд улаагчин тахиа сар
Нэг цагаан мэнгэтэй Цагаан хулгана өдөр
Аргын тооллын: 2016.9.15, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.29-20.05
Үс засуулбал: Эд мал арвидна
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
-
2016 оны 9 сарын 15
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж зарим газраар шөнөдөө секундэд 15-17 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө сэрүүсч 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө сэрүүсч 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.
-
2016 оны 9 сарын 14
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны есдүгээр сарын 14-нд боллоо.
Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан офшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглоно
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хуульзүй, дотоод хэргийн сайдад даалгалаа.
Төсөлд, Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ офшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байна.
Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг баталлаа.
Монгол Улсын Засгийн газар шинээр байгуулсантай холбогдуулан гадаад улс орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын комисс, хамтарсан хороо, дугуй ширээний уулзалт зэрэг хамтын ажиллагааны Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүнийг шинээр томиллоо. Одоогоор Монгол Улсын Засгийн газар гадаад улс орнуудын Засгийн газартай нийт 38 хамтын ажиллагааны механизм байгуулан ажиллаж байна.
Хонины нэхий, арьс ширний үнэ нэмэгдэх боломжтой боллоо
Өнөөдрийн байдлаар хонины нэхий 500, ямааны арьс 2000, адууны шир 30000 төгрөгийн үнэтэй болсноос малчдын орлого буураад байгаа юм. Иймд тэдний орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2016 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн 2017 оны наймдугаар сарын 1-нийг хүртэл мөрдөхгүй байхаар Засгийн газар шийдвэрлэлээ. Ингэснээр арьс ширний экспорт нэмэгдэж, хонины нэхий, арьс ширний үнэ өсч малчдын орлого нэмэгдэх боломжтой гэж салбарынхан тооцоолсон байна.
Арьс ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх зохицуулалтыг 2013 онд баталснаас хойш хонины нэхий экспортлоогүй байна. Мөн манай улс арьс ширнийхээ 40 хувийг л дотооддоо худалдан авах багтаамжтай байдаг байна.
Өр, авлага барагдуулах, үнэ тарифыг судлах үүрэг бүхий ажлын байгуулна
Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний нүүрс олборлогч “Багануур”, “Шивээ-Овоо” хувьцаат компанийн өнөөгийн байдал, хүндрэлтэй асуудлын талаар хэлэлцээд, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг сайд П.Ганхүү, Б.Чойжилсүрэн болон “Эрдэнэс Монгол” компанийн захирал нарт Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо.
Техник, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх, өр авлагыг барагдуулах, авахад бэлэн нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх, үнэ тарифтай холбоотой асуудлыг Ажлын хэсэг гарган судалж, санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болголоо.
“Багануур” хувьцаат компани жилд гурван сая гаруй тонн нүүрс олборлон төвийн бүсийн “ДЦС-2” ”ДЦС-3”-ыг 100 хувь, “ДЦС-4”-ийг 50, Дархан, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцуудын хэрэглээний 30 хүртэл хувийг хангадаг. Харин “Шивээ-Овоо” хувьцаат компани хоёр сая тонн нүүрс олборлож “ДЦС-4”-ийн нүүрсний хэрэглээний 51 хувь, “Амгалан дулааны станц” болон орон нутгийн уурын зуухнуудыг нүүрсээр хангадаг.
Дээрх хоёр компани дизелийн түлш ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 2015 оны жилийн эцсээр тасалбар болгон баталгаажуулсан олон тэрбум төгрөгийн өртэй байгаа нь хамгийн гол хүндрэл юм. Түлшний хуваарьт нийлүүлэлт буурснаас болж хөрс хуулалт доголдоход хүрчээ. Өнөөдрийн байдлаар уурхай 30 хоногийн түлшний нөөцтэй байх ёстой ч 2-7 хоногийн нөөцтэй байна.
Товч мэдээ
- Сангийн сайд Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Хуульд заасны дагуу тухайн оны 9 дүгээр сарын 15-ны дотор дараа оны төсвийн төслийг боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэгтэй юм.
- УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналаа хууль санаачлагчид уламжлахаар тогтов.
- Шивээхүрэн боомтын төмөр замын суурь бүтэц барих төсөлд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн Ордонтой хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
- Импортын барааны гарал үүслийн дүрмийг 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр боллоо.
- Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав.
-
2016 оны 9 сарын 14
Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 95 жил, Мөрдөн байцаах алба үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/302 дугаар тушаалаар батлагдсан ”Цагдаагийн алба хаагч, ажилтаны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд БАЯНХОНГОР аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баттөмөр, Н.Түмэннасан, цагдаагийн дэслэгч Б.Батцэнгэл, Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Анхбаяр нар хуримын ёслолын үйл ажиллагаагаа ”ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН”-д Намрын дунд сарын билэгт сайн өдөр ёслол төгөлдөр явууллаа. Алба хаагчиддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баттөмөр
Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батцэнгэл
Баянхонгор аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Түмэннасан
-
2016 оны 9 сарын 14
Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Штефан Херманн Дуппелтэй өнөөдөр /2016.09.14/ уулзлаа.
Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва уулзалтын эхэнд ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь чухал түнш болохыг тэмдэглээд, ноён Элчин сайдтай албан ёсны уулзалт хийж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээ.
Тэрбээр, Эдийн засгийн байнгын хорооны дарга, Монгол-Германы парламентын бүлгийн даргын хувиар Элчин сайд Штефан Херманн Дуппелтэй хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа, эдийн засгийн болоод соёл боловсролын салбарын харилцааны талаар санал солилцсон юм.
Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва уулзалтын үеэр хоёр орны Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй Хархорины археологийн малтлагын талаар хөндөн, археологийн үнэт олдворуудаар Германд үзэсгэлэн гаргах саналтай байгаагаа дурдсан.
Түүнчлэн хоёр орны эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааны гол механизм болсон Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг ажил хэрэг болгох, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагааны талаар өөрийн саналыг илэрхийлж, удахгүй тус оронд хийх албан ёсны айлчлалынхаа талаар мөн мэдээлэл өгсөн юм.
Элчин сайд Штефан Херманн Дуппел, Герман-Монголын олон жилийн түүхийн улбаатай харилцааг үргэлжлүүлэхээс гадна улстөр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёлын харилцааг өргөжүүлэх нь хоёр орны харилцаанд өндөр ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн.
Түүнчлэн тэрбээр олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хоёр орон чухал үүрэг гүйцэтгэж буйг дурдаад, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
Уулзалтын үеэр эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг амжилттай хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Мөн өдөр Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Шимизү Такенори болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд У Сунтай уулзлаа.
Тэрбээр Элчин сайдуудтай хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа, улс орны эдийн засгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцсон юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 14
Хэнтий аймаг аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба буюу Хорих 419 дүгээр ангид ял эдэлж байсан ялтан 2016 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр оргож, эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байсан билээ.
-
2016 оны 9 сарын 14
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатыг өчигдөр /2016.09.13/ Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлсэн талаар мэдээлэл өнөөдөр цацагдаад байгаа. Энэ талаар бид холбогдох газраас тодруулахад “Авлигатай тэмцэх газрын зүгээс өчигдөр баривчлах ажиллагаа явуулаагүй” гэсэн тайлбар хийлээ.
Мөн өөр нэг эх сурвалжийн тодотгосноор Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нь өнгөрсөн наймдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс хойш гэр зуураа байгаа аж.
Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн наймдугаар сарын 7-нд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, Б.Батбаярыг томилсон юм.
Онцлоход, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд ажиллаж байхдаа буюу 2015 оны арваннэгдүгээр сард Хөгжлийн банкны удирдлагуудыг 170 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээ хийсэн байж болзошгүй гэж үзэн, Авлигатай тэмцэх газарт хандан шалгуулахаар хандаж байв.
-
2016 оны 9 сарын 14
Хэнтий аймгийн “Хан-Хэнтийн” гар урчууд санаачлан Монголын уламжлалт гар урлал болох зээг оёдлоор эсгий дээр “Монголын нууц товчоо”-г урлаж эхэлсэн.
-
2016 оны 9 сарын 14
Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн, тус байнгын хорооны гишүүн Б.Батзориг, А.Сүхбат нар өнөөдөр /2016.09.14/ Ус сувгийн удирдах газрын харьяа Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.
Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын алба нь хоногт дунджаар 160000-190000 м3 бохир усыг хүлээн авч механик болон биологийн цэвэрлэгээг хийн, хэт ягаан туягаар халдваргүйжүүлж Туул голд нийлүүлж байна гэж Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү танилцуулгын эхэнд дурдсан юм. Тэрээр анх 1959 онд 6 км бохир усны шугам ашиглалтанд орж байсан бол одоо ф150-1400 мм голчтой 240 км шугам хоолой, 2900 орчим бохир усны худгийн ихэнх нь удаан хугацааны ашиглалтын явцад элэгдэж хуучрах, хагаралт цууралт үүсэх зэрэг гэмтлүүд тохиолдож байгаагаас хөрсний ус ихээр ирж байгаа нь тус байгууламжийн ачааллыг нэмэгдүүлэхэд хүргээд байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын гүйцэтгэл 60-70 хувьтай байгаа. Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа үнэрний асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг яаралтай эхлүүлэх мөн “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийн журмыг баталж мөрдүүлэх шаардлагатай гэлээ.
“Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хууль 2012 онд батлагдсан боловч журам нь одоог хүртэл гараагүйгээс бохирдуулагч үйлдвэрүүдтэй хариуцлага тооцох боломжгүй. “Бохирдуулагч үйлдвэрүүд” гэсэн ангилалд ноос, ноолуур угаах, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрүүд мөн машин угаалгын газар зэрэг үйл ажиллагаа явуулж буй 225 хэрэглэгч хамрагдаж байгаа юм байна
Цэвэрлэх байгууламжид хэрэгжүүлж буй мөн зайлшгүй хийх шаардлагатай ажлуудтай танилцсаны дараа Байнгын хорооны гишүүд тодруулга авч, байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн А.Сүхбат өнөөдөр нийслэлд тулгамдаж буй асуудлуудын нэг бол яах аргагүй агаарын бохирдол юм. Энэ асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхийн тулд миний бие байнгын хорооны гишүүний хувиар энэ оны 10 дугаар сарын эхний 7 долоо хоногт нээлттэй хэлэлцүүлэг хийх төлөвтэй байна гэв.
Байнгын хорооны дарга Ц.Гарамжав хэлэхдээ, төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй болсон өнөө үед бид шинэ технологийн дэвшилтэт байгууламж барих шаардлагатай байна. Өнөөдөр тулгамдаад буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд эхний ээлжинд хийх ёстой ажил бол малын түүхий эд боловсруулах үйлдвэрүүдэд шүүлтүүр тавих зайлшгүй хэрэгтэй байна. Цэвэрлэх байгууламжийн асуудал жилийн жилд яригддаг, жил бүр хэдэн тэрбум төгрөг төсөвлөгддөг. Гэтэл төсвийн гүйцэтгэл маш муу, гүйцэтгэлийн хяналт муу учир бид өнөөдөр энэ асуудлыг ярьсаар байна. Иймд бид шат бүртээ хяналтаа сайжруулж, хууль эрх зүйн асуудлыг боловсронгүй болгох шаардлагатай байна гэж анхаарууллаа.
Гишүүд төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцсан тухай болон цаашид шийдвэрлэвэл зохих асуудлын талаар Байнгын хорооны хуралдаанд танилцуулах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 14
Хороодод орох төлөөлөгчдийнхөө нэрийг өнөөдөр өгчээ
-
2016 оны 9 сарын 14
Хүн амын тооллогын олон улсын 28 дугаар бага хурал АНУ-ын Минниполис хотноо 2016 оны 9 дүгээр сарын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ үеэр хэд хэдэн шийдвэрийг гаргасан байна.
-
2016 оны 9 сарын 14
Улаанбаатарт алдарт зураач Эдвард Мюнхийн үзэсгэлэн гарна
-
2016 оны 9 сарын 14
Монгол, Оросын хувь нийлүүлсэн ”Улаанбаатар төмөр зам” ТӨХК-ийн захирал Л.Пүрэвбаатарыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Уг шийдвэрийг ОХУ-ын ”РЖД” нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёровын айлчлалын үеэр буюу өнөөдөр гаргасан байна. Удахгүй ”Улаанбаатар төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ын хурал болж шийдвэрийг баталгаажуулах юм байна.
О.В.Белозёров нь өнөөдөр болсон ”Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл”-ийн 25 дугаар их хуралд оролцсоноос гадна УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нартай албан уулзалт хийсэн юм.
Түүний ажлын айлчлалын гол зорилго нь УБТЗ-ын Ерөнхий хорооны шинэ гишүүдийг томилох аж. Мөн байгууллагынхаа мөнгөөр тэрбумын үнэтэй байр бүр гутал хүртэл авсан хэмээн шуугиулж явсан ажилдаа үлдэхийн тулд саяхан МАН-д элссэн гэх Л.Пүрэвбаатарыг ажлаас нь чөлөөлөх байсан гэж албаныхан ярьж байна.
Т.Энхэлээ
-
2016 оны 9 сарын 14
МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас монгол хэл, соёлоо хадгалан хамгаалж, эх түүхээ бүрэн бүтэн болгох чиглэлээр цуврал олон төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Түүний нэг болох Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо.
-
2016 оны 9 сарын 14
ИТХ-д 88 нэр дэвшигч өрсөлдөнө
-
2016 оны 9 сарын 14
МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж ирсний үр дүнд 240000 төгрөг буюу 25 хувиар нэмэхээр болжээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар талууд дээрх байр суурьт нэгдсэн ба 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгосноос хойш хөдлөөгүй байсан юм.