Монгол, Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" ТӨХК-ийн захирал Л.Пүрэвбаатарыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Уг шийдвэрийг ОХУ-ын "РЖД" нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёровын айлчлалын үеэр буюу өнөөдөр гаргасан байна. Удахгүй "Улаанбаатар төмөр зам" ТӨХК-ийн ТУЗ-ын хурал болж шийдвэрийг баталгаажуулах аж.
О.В.Белозёров нь өнөөдөр болсон "Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл"-ийн 25 дугаар их хуралд оролцсоноос гадна УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нартай албан уулзалт хийсэн юм.
Түүний ажлын айлчлалын гол зорилго нь УБТЗ-ын Ерөнхий хорооны шинэ гишүүдийг томилох аж. Мөн байгууллагынхаа мөнгөөр тэрбумын үнэтэй байр бүр гутал хүртэл авсан хэмээн шуугиулж явсан ажилдаа үлдэхийн тулд саяхан МАН-д элссэн гэх Л.Пүрэвбаатарыг ажлаас нь чөлөөлөх байсан гэж албаныхан ярьж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (9)