-
2016 оны 9 сарын 16
“Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баяр яг одоо Сүхбаатарын нэрэмжит талбайд болж байна.
-
2016 оны 9 сарын 16
Өчигдрийн спот арилжаагаар банкууд 2240.75-2250.20 төгрөгийн ханшаар 22.0 сая ам.доллар, 335.00-336.80 төгрөгийн ханшаар 52.8 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
-
2016 оны 9 сарын 16
2016-2017 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨКХ 2016 оны 09 дүгээр сарын 15-ны байдлаар 890 орон сууцны барилга, 24 цэцэрлэг, 14 сургууль, 13 эмнэлэг, 140 аж ахуйн нэгжид халаалт өгөөд байна.
-
2016 оны 9 сарын 16
Ерөнхий сайд Ерөө голын гүүрний нээлтэд оролцлоо
-
2016 оны 9 сарын 16
Г.Далайцэрэн: Төр, иргэний хамтын ажиллагааны сайн жишээ Баянзүрх дүүрэгт хэрэгжсэн
Нийслэлийн есөн дүүргээс анх удаа Баянзүрх дүүргийн иргэд өөрсдийн санаачлагаар 12 жишиг гудамжийг засч, тохижуулжээ. Мөн бусдынхаа ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангаж амралтын болон хүүхдийн тоглоомын талбайнуудыг байгуулаад байгаа юм байна. Эдгээр ажлуудын гол зохион байгуулагч болсон Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн ГӨХ хариуцсан албаны ахлах мэргэжилтэн Г.Далайцэрэнтэй ярилцлаа.
Иргэдийг бүлэг болгон нэгтгэж, зохион байгуулалтад оруулан аливаа ажлыг эхлүүлнэ гэдэг нэлээд төвөгтэй. Гэсэн хэдий ч хийж бүтээсэн ажил тань олон хүний талархалыг хүлээсэн байх юм. Ярилцлагаа иргэдийн бүлэг гэж юу болох талаар эхлүүлье ?
2013 оны долдугаар сард Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагийн санаачилгаар Дүүргийн хөгжлийн төв байгуулагдсан. Манай төв иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, Газар өмчлөгчдийн холбоо /ГӨХ/, мөн Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ байгуулах замаар иргэдийн амьдрах орчинг сайжруулах, ажлын байр бий болгох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг.
Иргэдийн бүлэг гэдэг маань амьдарч буй орчиндоо тулгамдаж байгаа асуудлаа өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан хамтын хүчээр шийддэг нэгдмэл нэг зорилготой баг гэж ойлгож болно. Нэг бүлэг наймаас дээш гишүүнтэй байх бөгөөд ахлагч, нягтлан, хянагчтай ажилладаг.
Иргэдийн бүлэг байгуулж байх үед хүндрэлтэй зүйл юу байв?
Айлын нохойд хөөгдөхөөс эхлээд хүндрэлтэй зүйл багагүй байсан. Гэхдээ бид бүхэн тухайн хорооны хэсэгчилсэн зураг, төлөвлөгөөг гаргаад айлуудад тарааж, мэдээлэл өгч, амралтын өдрүүдэд Хот байгуулалт мэдээлэл судалгааны төвтэй хамтарч сургалтуудыг зохион байгуулдаг юм.
Төсөл хэрэгжүүлэх явцад манай байгууллагаас хяналтын баг давхар ажиллаж төсөл хөтөлбөрүүдийг оновчтой, зөв зарцуулалтыг хянадаг болохоор манай төсөл хөтөлбөрүүд маш чанартай хэрэгждэг. Өөрсдийн амьдарч буй орчин нь сайжирч байгаа учраас иргэд ч сайхан хүлээж авдаг.
Нэгэн жигд хашаа, гэрэлтүүлэг, камер, явган хүний зам гээд иргэдийн бүлгийн хийсэн олон жишиг гудамжийг Баянзүрх дүүргээс харлаа. Гэр хорооллынхоны “шүдний өвчин” гэж хэлж болох эдгээр асуудлыг иргэдийн оролцоотой шийдэх нь зөв бодлого байж чадав уу?
-Маш зөв бодлого. Өмнө нь аль ч дүүрэгт хийгдэж байгаагүй ажил. Өнгөрсөн 3 жил бид анхдагч байж чадсан. Бид бүхэн иргэдийг бүлэг болгож сургалтад хамруулан гэр хороололд ГӨХ буюу газар өмчлөгчдийн холбоог байгуулж, иргэд өөрсдийнхөө амьдрах орчноо бүрэн өөрчлөх төслөө биччихдэг, түүнийгээ хэрэгжүүлдэг болгох зорилготой ажилласан. Хамгийн гол нь манай төслийн давуу тал нь ажлын хөлсний зардал гэж байдаггүй. Өөрсдөө хийдэг. Материалын зардал нь маш бага. Өөрөөр хэлбэл, айл болгоны хашаанд элс, мод, цемент байж л байдаг. Үүнийг л ашиглаж хогийн цэг, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг хийж явган хүний зам тавьж тохижуулсан юм.
-Төслийн санхүүжилтийг хэрхэн шийддэг бэ, дүүргийн зүгээс ямар дэмжлэг байдаг бол?
-Төр, иргэний хамтран ажиллах ажиллагааг сайжруулах үндсэн дээр нийт 10 хүртлэх сая төгрөгний төсөл хөтөлбөрийг иргэдийн бүлгээр дамжуулан дүүргээс тодорхой хэмжээний санхүүжилт өгдөг. Өөрөөр хэлбэл, төслийн санхүүжилт 100 хувь гэж тооцоход иргэдийн бүлэг 10 хувийнхаа хуримтлалыг байгуулах дүрэмтэй. Үлдсэн 90 хувийг дүүрэг санхүүжүүлдэг. Мөн манай байгууллага Олон Улсын байгуулагуудтай хамтран ажиллаж, “Эзэнтэй Монгол” төсөл хөтөлбөрийг иргэдийн бүлгүүдийн дунд амжилттай хэрэгжүүлсэн. Японы “Нийтийн аж ахуйг сайжруулах Төсөл”-ийн хүрээнд Жишиг гудамж, Явган зам, Үер усны далан, Хүүхдийн тоглоомын талбайн төслүүдийг хэрэгжүүлээд байна.
Өнгөрсөн хугацаанд иргэдийн бүлэгтэй хамтран хэдэн төслийг хэрэгжүүлэв?
-Иргэдийн бүлгээр дамжуулан 2014 оноос хойш нийт 82 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Тухайлбал, иргэд маань нэг бүлэг болж хамтарсанаар өөрсдийн амьдардаг орчин, нөхцлөө эрс сайжруулж чадаж байна. Өнгөрсөн жил л гэхэд Баянзүрх дүүргийн 1, 19, 22, 27 зэрэг хороонд жишиг гудамж төслийг маш амжилттай хэрэгжүүлж, 15 байршилд хүүхдийн тоглоомын талбайг шинээр хийж, тохижуулаад байна.
-
2016 оны 9 сарын 16
Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 14-ний өдөр нээлтээ хийсэн ”Монгол камасутра” үзэсгэлэнг өчигдөр хаасан байна.
-
2016 оны 9 сарын 16
Бразилын Рио-де-Жанейро хотноо зуны пара олимпийн XV наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд Азербайжаны бөхтэй учраа таарч, 4 секундэнд ялалт байгуулсанаар Монгол түмэндээ пара олимпийн хоёр дахь, Дорноговь аймгийн анхны медалыг авчирсан түүхэн амжилтын эзэн болсон олон улсын хэмжээний мастер Болормаагийн Ууганхүүд Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, түүний тамгын газар, аймгийн ИТХ болон нийт ард иргэд баяр хүргэж хүндэтгэл үзүүлнэ.
-
2016 оны 9 сарын 16
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
-
2016 оны 9 сарын 16
“Итгэлийн зээл” олгож, үрийн аж ахуй байгуулахыг дэмжинэ
-
2016 оны 9 сарын 16
БНСУ-д үйлдвэрлэгдэж Монголчуудын өргөн хэрэглээний барааны нэг болоод буй ногоон ууттай салфьетикийг хорт бодис агуулсан тул хэрэглэхээс татгалзах уриалга цахим ертөнцөд тараад байсан. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “БНСУ Гоо сайхны салбарт мөрдөх хуультай. Шинээр мөрдөж буй уг хуульд нойтон сальфеткид тавих шалгуурыг чангатгасан. Тухайн хуулийн дагуу ногоон ууттай нойтон сальфеткийг шинжлэхэд хэт мэдрэг арьстай хүнд харшил, улайлт өгөх, загатнаж болзошгүй ариутгал халдваргүйтгэлийн бодисыг агуулсан байжээ.
-
2016 оны 9 сарын 16
Есдүгээр сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 07:00 цагийн хооронд зам засварын ажил хийгдэхтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг Чингисийн өргөн чөлөө буюу Яармагийн гүүрний хойд уулзвараас Дулааны 3-р цахилгаан станцын уулзвар хүртэлх замыг хаахаар болсон байна.
-
2016 оны 9 сарын 16
ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГ БНХАУ-ЫН ДАРГАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ
-
2016 оны 9 сарын 16
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
2016 оны 9 сарын 16
Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр өчигдөр нийт 270 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 213 дуудлага бүртгэгдсэн байна.
-
2016 оны 9 сарын 16
http://ulaanbaatar.mn/content/show/17574
-
2016 оны 9 сарын 16
Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадмын паралимп эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Хуваарь ёсоор өчигдөр манай тамирчдаас байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-эрдэнэ өрсөлдлөө.
-
2016 оны 9 сарын 16
Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “2016 оны есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө сар хиртэнэ” хэмээн мэдээлсэн.
-
2016 оны 9 сарын 16
...Алдааны тухайд хүн болгон дор бүрнээ дүгнэлт хийх гэж оролдож байна. Зарим нь хэвлэлээр гаргаад, зарим нь юунаас болов гэдгээр тодорхой үндэслэлүүд гаргах гээд эрэлхийлж байна. Миний хувьд АН сая болдог сонгуулиар юуг буруу хийж байна вэ гэдгээ харах том боломжийг нээж авлаа...
-
2016 оны 9 сарын 16
“Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баярыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээнд олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ болох юм.
Энэ өдрүүдэд
Олон улсын соёлын үзэсгэлэн
“Ном яръя, кофе ууя”
“Уншлагын баяр”,
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах,
Ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ
Зохиолын дүрийн тоглолтууд,
Номын үзэсгэлэн худалдаа
Хүүхдийн зургийн уралдаан
Номын шагналтай олон тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтайгаар худалдахаар болжээ.
Нийслэлийн иргэн та олон улсын номын баярт хүрэлцэн ирж өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой. Мөн түүнчлэн Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцохоор болжээ.
-
2016 оны 9 сарын 16
Толгойтын нефтийн гармыг хааж засвар хийнэ