Өчигдрийн спот арилжаагаар банкууд 2240.75-2250.20 төгрөгийн ханшаар 22.0 сая ам.доллар, 335.00-336.80 төгрөгийн ханшаар 52.8 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
Дээрх саналаас Монголбанк 336.60 төгрөгийн хаалтын ханшаар 7.0 сая юань нийлүүлсэн байна. Харин своп, форвард арилжаагаар банкууд 40.4 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг Монголбанк 100 хувь биелүүлсэн байна.