-
2022 оны 8 сарын 05
Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих зам барилгын ажил наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн. Уг нүхэн гарцыг оршин суугчдын хүсэлт болон осон аваарын судалгаанд үндэслэн байгуулж байгаа билээ.
-
2022 оны 8 сарын 05
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 349 тохиолдол батлагдсан байна. Мөн хугацаанд нэг иргэн халдварын улмаас нас баржээ. Өнөөдрийн байдлаар ковид-19 халдварын улмаас эндсэн тохиолдлын тоо 2,122 хүн болж нэмэгдлээ.
-
2022 оны 8 сарын 05
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
-
2022 оны 8 сарын 05
Он гарсаар давхардсан тоогоор нийслэлийн 6 дүүрэг, 12 аймгийн 13 суманд 36 удаагийн үерийн усанд автсан дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 211 иргэний амь насыг авран хамгаалж, 88 байшин, 53 гэр, 2 агуулах, саравч, усанд автсаныг аюулгүй болголоо.
-
2022 оны 8 сарын 05
Соёлын яамнаас Казах түмний соёлын өв Наурызын баярыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхээр төлөвлөжээ.
-
2022 оны 8 сарын 05
Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:31 "Улиастай - Баянбүрд - Зам гүүрийн авто бааз” чиглэл богино эргэлтээр эргэнэ.Улиастайн шинэ эцэс болон Улиастайн хуучин эцэс гэсэн автобусны зогсоолууд дээр зогсох боломжгүй тул Шар тал дэлгүүр зогсоолоор эргэнэ.Ч:32А "Улиастай - Офицеруудын ордон" чиглэл дээрх хугацаанд түр зогсоно.
-
2022 оны 8 сарын 05
Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд "МУБИС- Хүй долоон худаг" чиглэлд гурван автобус дараах цагуудад 1500 төгрөгөөр үйлчилнэ.
-
2022 оны 8 сарын 05
Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын дэвшилтэт технологи, аргачлал, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, бодлого, шийдвэр гаргахад шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн судлаачдын судалгаанд үндэслэх, харилцан мэдээлэл солилцлоо. Уулзалтын үр дүнд дараах шийдвэрүүд гарчээ.
-
2022 оны 8 сарын 05
Наймдугаар сарын 5-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах талаар бид мэдээллэж байсан билээ. Гэвч тэрбээр өнөөдөр манай улсад айлчлалаа эхлүүлсэнгүй. Энэ талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад “БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнөөдөр ирэхгүй. Айлчлалын товыг өнөөдөр зарлана” гэв.
-
2022 оны 8 сарын 05
"Шинэ сэргэлтийн бодлогын Эрчим хүчний сэргэлтийн 22 төслийн нэг болох "Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур" төслийн ажлыг эхлүүллээ. Уг төслийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Нээлтийн үеэр түүний хэлсэн 24 эшлэлийг хүргэж байна.
-
2022 оны 8 сарын 05
Африкийн орнуудад нутагшмал хэлбэрээр бүртгэгдэж байсан сармагчны цэцэг өвчин таван бүсийн 69 улс, оронд лабораториор батлагдсан тохиолдол 13,340 бүртгэгдэж, уг өвчнийг ДЭМБ-аас 2022 оны долдугаар сарын 23-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарласантай холбогдуулан 2022 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн гадаад орноос ирэх зорчигчид “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөхөөр боллоо.
-
2022 оны 8 сарын 05
2022 оны наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоо худагт болох “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын хөтөлбөртэй танилцана уу.
-
2022 оны 8 сарын 05
Харилцагч та Bananamall.mn-ийн албан ёсны эрхтэй, 10,000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс сонгон 300,000-10,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнтэй бүтээгдэхүүнийг Голомт банкны дижитал зээлээр, 1,7%-ийн хүүтэй, 30 хүртэлх сарын хугацаатай, урьдчилгаа төлбөргүй нөхцөлөөр авах боломжтой боллоо.
-
2022 оны 8 сарын 05
Ингэснээр Замын-Үүдийн боомт дээр хуримтлагдаад байсан нүүрснээс 90 орчим мянган тонн нүүрс үлдээд байна. Харин чингэлэгт багтахгүй овор ихтэй ачаа барааг тавдугаар сарын 23-наас өдөрт 2-3 тээврийн хэрэгслээр нэвтрүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажил гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажилд шаардагдах 200 орчим техник хэрэгслийг татан авчээ.
-
2022 оны 8 сарын 05
Казахстаны Нур-Султан хотод болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр явагдана. Манай улсын Ц.Цогтбаатар, Б.Ганхайч, Г.Алтанбагана тэргүүтэй таван жүдоч хүч үзнэ.
-
2022 оны 8 сарын 05
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол, мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэнэ.
-
2022 оны 8 сарын 05
“Өдөрт нэг улс” цувралынхаа энэ удаагийн дугаараар дэлхийн хамгийн цэвэрхэн орнуудын нэг болох Руанда улсыг онцолж байна. Та бүхэн Руанда улсын тухай 24 баримтыг хүлээн авна уу.
-
2022 оны 8 сарын 05
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.
-
2022 оны 8 сарын 04
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол судлалын Үндэсний зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу монгол судлаачдын зуны сургууль хөтөлбөр”-т оролцож буй залуу судлаач нарыг 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзан, Монгол судлалыг хөгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулав.
-
2022 оны 8 сарын 04
Жүдо бөхийн 2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнд манай улсаас нийт 18 жудоч оролцож буй юм. Эхний өдөр Монгол улсаас Эрэгтэй -60,-66кг жинд, Эмэгтэй -48,-52,-57кг жинд эрэгтэй 4, эмэгтэй 4 жүдоч барилдлаа.