ЭШЛЭЛ 1.
Шинэ сэргэлтийн бодлого бол ерөнхий зорилт байхгүй, 47-н төслийг хэрэгжүүлэх зорилготой хөтөлбөр юм.
ЭШЛЭЛ 2.
Нэг нь Эрчим хүчний салбар. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Дөрөвдүгээр цахилгаан станц баригдсанаас хойш нэг ч эх үүсвэрийг шинээр барьж чадаагүй.
ЭШЛЭЛ 3.
Газрын доод ертөнц буюу шугам сүлжээ бүхэлдээ муудсан. Энэ нь Улаанбаатар хотод хэт төвлөрөл үүсэж байгаагаас шалтгаалаад нийлүүлэлтээ хийж чадахгүй нөхцөлд эрчим хүчний салбар орсон. Энэ бол бодитой байдал. Өнөөдөр нэн шинэ түүхүүдийн нэг болж байна.
ЭШЛЭЛ 4.
Үндсэндээ, шинэ технологиор баттерей хуримтлалын технологийг нэвтрүүлж байна. Энэ бол оргил ачааллын үед хуримтлаад буцаагаад нийлүүлэх боломжтой технологи.
ЭШЛЭЛ 5.
Ердөө 14 сарын дотор ашиглалтад орно. Цаашлаад эрчим хүчний бусад салбарт ашиглах боломжтой. Ирэх жилийн арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Тэгэхээр ирэх жилийн оргил ачааллын үеэс өмнө ашиглалтад орчихно.
ЭШЛЭЛ 6.
Амгалангийн цахилгаан станц Баянзүрх дүүрэгт хийгдэж байгаа. Харин энэ төсөл Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж байна. Улаанбаатар хотод энэхүү хуримтлалууд хийгдсэнээр оргил ачааллын үед эрчим хүч хэлбэлзэх, бусад эх үүсвэр дээр дутагдалгүй болох юм.
ЭШЛЭЛ 7.
Цаашлаад хоёрдугаар цахилгаан станцын өргөтгөл, гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, тавдугаар цахилгаан станцуудын эх үүсвэрийг гаргах зайлшгүй шаардлагатай. Мөн хэсэгчилсэн суурин станцуудыг гаргах хэрэгтэй.
ЭШЛЭЛ 8.
Баруун бүс нутгийг бүхэлд нь хангахын тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдах ажил эрчимжиж байна. Зүүн бүс нутагт Чойбалсангийн цахилгаан станц хийгдэж байгаа. Говийн бүс нутагт Тавантолгойн цахилгаан станц, Хангайн бүс нутагт Эгийн голын усан цахилгаан станжыг хөгжүүлж чадвал Монгол улс эрчим хүчээ дотооддоо хангах, эрчим хүч экспортлох, томоохон Аж үйлдвэрийн салбаруудыг хөгжүүлэх боломжтой болно.
ЭШЛЭЛ 9.
Эрчим хүчний салбар дан тог цахилгаан бус дэд бүтэц давхар явж байдаг. Дэд бүтцийг дагаж барилга хот байгуулалт хөгжих үндэс болно. Энэ нь Улаанбаатар хотын төвлөрөлд нөлөөлнө.
ЭШЛЭЛ 10.
Шөрмөс нь татсан гэж хэлж болохуйц дэд бүтцийн сул талыг алхам алхамаар шийдэх нь ирээдүйн аж үйлдвэржилт, ирээдүйн шинэ хотууд үүсэх эхлэл болно.
ЭШЛЭЛ 11.
ОХУ-тай Эгийн голын усан цахилгаан станцын төслийг маш сайн ярьсан. Бид ирэх долоо хоногт газар дээр нь очиж ажиллана. Уг цахилгаан станц нь байгаль экологид хор нөлөөтэй гэсэн дүгнэлтээр гацсан. Энэ төсөл урагшлах шатандаа судалгааны ажил хийгдэж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ирнэ. Бээжинд уулзаж санал тавьж байлаа. Юнескогийн байгаль хамгаалах сантай Эгийн голын усан цахилгаан станц хор нөлөөтэй юу гэдэг үнэлгээг илүү нарийвчилна.
ЭШЛЭЛ 12.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нутгийн зарим нөхөд буруу улс төр хийснээс болж энэ төслийг гацаасан. Бид Увс, Баян-Өлгий аймгийн нутгийн иргэдтэй тохирч чадсан. Нөхөн төлбөртэй холбоотой зохицуулалтыг Засгийн газраас үе шаттай хийх шийдвэр гаргасан. Ийнхүү Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц хэрэгжих бүх суурь нөхцөл бүрдсэн.
ЭШЛЭЛ 13.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И сайдын айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 100 хувь эцэслэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
ЭШЛЭЛ 14.
Монгол улсын эрчим хүчний салбарт, төмөр замын салбарт их хэмжээний хохирол учруулсан, гэсэн ч хэн ч хариуцлага хүлээдэггүй зүйл заалттай холбоотой асуудлыг эрүүгийн хуульд шинээр зүйлчлэл болгон оруулсан.
ЭШЛЭЛ 15.
Орон нутгийн бие даасан эрх мэдлээ хэтрүүлж, энэ төслийг зогсоосон зарим нэг албан тушаалтнаас хариуцлага нэхэж, нэхэмжлэл гаргана. Улсын прокурорт хандсан байгаа.
ЭШЛЭЛ 16.
Бид тал талдаа хариуцлагатай байх ёстой. 30 жил эмх цэгцгүй явлаа. Зарим үед төр төмөр нүүрээ харууллаа. Том төслүүд, эдийн засгийн бие даасан байдал дээр гадаад дотоодын хүчин зүйлүүд их нөлөөлдөг.
ЭШЛЭЛ 17.
Тухайлбал, нэг жилийн дотор баригдах боломжтой төмөр зам 14 жил гацаж 80 их наядын хохирол учруулсан. Үүнийг зүгээр орхиж болохгүй. Монгол улс популизмаас илүү руу прагматик руу шилжих цаг болсон.
ЭШЛЭЛ 18.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй 47-н төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл ихэнх нь хэрэгжээд, үнэлгээнүүд гараад дуусаж байна. Үүнд баяртай байгаа.
ЭШЛЭЛ 19.
Монгол улс түүхэндээ анх удаа дөрвөн төмөр замын экспортын гарцтай болно. Ирэх жилийн энэ үед Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орно. Гэх мэт тодорхой зорилго руугаа анхаарах хэрэгтэй байна.
ЭШЛЭЛ 20.
Тавантолгойд нүүрс угаах үйлдвэр баригдаж байгаа. Удахгүй нээлтээ хийнэ. Эрдэнэтийг түшиглээд Гангийн үйлдвэр хийж байна. “Эрдэнэс Монгол”-ыг нүүрс эрчим хүчний салбар, өнгөт металлын групп гээд хуваасан. Ингэснээр том төслүүд эрчимтэй явах боломжтой.
ЭШЛЭЛ 21.
Нүүрсээ угаадаг, зэсээ баяжуулдаг, алтаа цэвэршүүлдэг болж, боловсруулах аж үйлдвэрийн салбар эхлэх хэрэгтэй. Аж үйлдвэрийн салбар эхэлнэ гэдэг бол эрчим хүчний салбартай салшгүй холбоотой.
ЭШЛЭЛ 22.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эхэлж буй төслүүд урдынх шиг арван жил баригдана гэсэн зүйл ярихгүй байгаа. Жишээлбэл, энэ төсөл 14 сарын дотор баригдаж дуусна. Тэгэхээр төсөл эхлээд шууд дуусах санхүүжилтийг бүхлээр нь тавьж байна.
ЭШЛЭЛ 23.
Хөгжлийн банкны эх үүсвэрүүд ч мөн эхнээсээ сайн төлөгдөж байна. Чанаргүй зээлийн гуравны нэг төлөгдсөн. Цаашид ч мөн эрчимтэй хөөцөлдөнө.
ЭШЛЭЛ 24.
Тухайлбал, Амгалан цахилгаан станц хөгжлийн банкнаас болоод гацчихсан байсан гэсэн үг шүү дээ. Тиймээс хариуцлагагүй, салан задгай асуудал дээр хатуу байх хэрэгтэй. Хатуу байгаад ирэхэд зарим нэг хүмүүст таалагддаггүй. Тийм зүйлд нийгэм автахгүй байх хэрэгтэй.
Сэтгэгдэл (6)