-
2017 оны 5 сарын 09
Эрүүл мэндийн яам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн гурван нэр дэвшигчдэд 23 төрлийн шинжилгээ, үзлэг хийлээ.
-
2017 оны 5 сарын 09
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд нийтдээ Монгол Улсын 112 эрүүл мэндийн байгууллагад 23 нэр төрлийн мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, 48 байгууллагад цахим эмнэлгийн програм хангамжийг нийлүүлнэ.
-
2017 оны 5 сарын 09
Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн Монголын ард түмний бэлгийн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслолын арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд 2017 оны тавдугаар 5-ны өдөр боллоо.
-
2017 оны 5 сарын 09
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Вьетнам-Монголын бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо.
-
2017 оны 5 сарын 09
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагч хүү 2017 оны тавдугаар сарын 8-нд 13.00 цагт хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй болжээ.
-
2017 оны 5 сарын 09
Хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох асуудлаар УИХ-ын даргад хандлаа
-
2017 оны 5 сарын 09
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тавдугаар сарын 8-12-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.
-
2017 оны 5 сарын 09
Нийслэлийн Цагдаагийн газраас Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн жилийн эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Соёлын Яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаартай “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх тухай тушаал, Нийслэлийн Боловсролын газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна.
Эрдмийн баярыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвлөж байна.
Энэ жилийн “Эрдмийн баяр”-ын гол онцлог нь эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн идэвхтэй үүрэг оролцоотойгоор насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, оюутан залуучууд архи, согтууруулах ундаанаас татгалзаж амьдралын зөв дадал хэвшлийг сонгож байгаа явдал юм.
-
2017 оны 5 сарын 09
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.09 ) хуралдаан 09 цаг 41 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэг уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2017 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэгийг авсан саналуудыг уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмж тусгасан байна. Тухайлбал, төслийн хоёрдугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдлын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифыг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон, бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийжээ. Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургадугаар бүлэгт нэмжээ.
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 09
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хуучин дарга Лазарь Матвеевтаа гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр түүнийг эргэж очсон байна.
-
2017 оны 5 сарын 09
Өнөөдөр БНСУ-ын 19 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Санал авах цаг дууссаны дараа саналын хуудсыг автомат машинаар
-
2017 оны 5 сарын 09
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг мөн нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төрлийг тус тус баталсан билээ.
Комиссын даргаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат томилогдон ажиллаж байгаа бөгөөд комисс нь эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн байна.
Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалын дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчид эрүүл мэндийн 30 орчим үзлэг, шинжилгээнүүдэд хамрагджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэгт өнөөдөр хүлээлгэн өгөв.
СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаар ахлуулсан Ажлын хэсэг дээрх дүгнэлтийг нягтлан шалгаад СЕХ-ны хуралдаанд танилцуулна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
2017 оны 05 дугаар сарын 09
-
2017 оны 5 сарын 09
Нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудыг ухаалгаар шийдвэрлэж, ард иргэдийн амьдрах орчинг илүү таатай болгох ажлын хүрээнд Ухаалаг Улаанбаатар дэд хороо нь олон улсад шалгарсан орчин үеийн өндөр технологи буюу нано асфальтаар замын эвдрэл гэмтлийг хялбараар нөхдөг технологийг нийслэлийн автозам засварын салбарт ашиглахаар боллоо. Орчин үеийн дэвшилтэт технологи, ноу-хауг шингээсэн нано резинэн асфальт нь бүх төрлийн материал дээр барьцалдах чадвар өндөртэй, хэрэглэхэд хялбар, өндөр чанартай шинж чанараараа бусад бүтээгдэхүүнээс онцлог бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд (-30°С-аас +45°С хүртэл) ашиглан замын нөхөөс хийх бүрэн боломжтой гэдгээрээ давуу талтай аж.
Мөн эдийн засгийн хувьд уламжлалт замын нөхөөс хийх технологиос зардлын хувьд 50%-60%-ийн хэмнэлт үзүүлэхээс гадна маш богино хугацаанд нөхөөсийг бөглөж, тэр даруй автомашин зорчиж явах нөхцөлийг бүрдүүлдгээрээ ихээхэн онцлогтой юм.
Резинэн асфальтыг халуун асфальтан бетоноор нөхөөс хийдэг уламжлалт аргатай харьцуулахад үүссэн нүхэн эвдрэлийн сул шороо, бутарсан хэсгийг цэвэрлэж, шууд дүүргэлт хийдгээрээ давуу талтай. Уг бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь хаягдал асфальт болон хуучин дугуй бөгөөд байгаль орчинд ээлтэй, ногоон бүтээгдэхүүн хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг байна.
Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгалтaй учир замын эвдрэл, хагарал жилийн дөрвөн улиралд түгээмэл тохиолддог. Тиймээс эдгээр эвдрэлийг богино хугацаанд, шуурхай шийдэх хамгийн найдвартай, байгаль орчинд ээлтэй шийдэл бол орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан резинэн асфальт юм. Зам засварын ажлыг чанартай, богино хугацаанд гүйцэтгэх нь Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр байлгахаас гадна автомашины түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулж, хотын үзэмжийг нэмэгдүүлнэ.
Энэхүү нано резинэн асфальтыг “Битумина Сэнтрал Азиа” ХХК нь олон улсын Bitumina Групптэй хамтран ажиллаж албан ёсны гэрээтэйгээр Монгол Улсад үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.
Ухаалаг Улаанбаатар дэд хороо нь энэ мэтчилэн нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг “ухаалаг” дэвшилтэт технологи ашиглан шийдвэрлэж буй бөгөөд цаашид олон шалгарсан, технологиудыг нийслэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
-
2017 оны 5 сарын 09
Таны Фейсбүүк хаяг бандуулчихсан байна уу. Та өмнө нь ”Хөх халим” тоглоомын талаар мэдээ, мэдээлэл оруулж бусадтайгаа хуваалцсан уу. Тэгвэл анхаарлаа хандуулаарай.
-
2017 оны 5 сарын 09
Цэргийн парад Москвагийн цагаар 10.00 цагт Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхэлнэ.
-
2017 оны 5 сарын 09
Имарт нээгдснээр олон олон шинэ зүйлийг Монголдоо авч ирсэн билээ. Дотор авто зогсоол, дэлгүүр дотроо хооллодог дэли тасаг, хүүхдээ хуурайлж хөхүүлэх өрөө гээд хэрэглэгчдэд тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ олон олон шинэ бараа бүтээгдэхүүнийг монголчууддаа анхлан хүргэж байгаа билээ.
-
2017 оны 5 сарын 09
ОХУ-д болсон уран гимнастикийн тэмцээнд оролцсон манай тамирчид буцах замдаа зам, тээврийн осолд орсон талаар бид мэдээлсэн. Тэд Улаан-Үдэд очихоор
-
2017 оны 5 сарын 09
УИХ-ын гишүүн асан Г.Уянга энэ сарын нэгнээс МАНАН бүлэглэлийн толгойлогч гэгдэх Ц.Элбэгдорж, С.Баяр нарыг эсэргүүцэж, Сүхбаатарын талбай дээр суулт зохион байгуулж буй. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Их Британ улсад суугаа Элчин сайд С.Баяр нарыг хугацаанаас нь өмнө огцрох ёстой хэмээн ийнхүү тэмцэж байгаа билээ. Тэгвэл МАНАН бүлэглэлийг уг үндэсээр нь устгахыг зорьсон хэмээн өгүүлэх Г.Уянгатай тэмцлийнх нь талаар ярилцлаа.
-
2017 оны 5 сарын 09
Хүмүүс дулааны улиралд хөдөө нутгаар амарч, зугаалж чөлөөт цагаа өнгөрүүлэхээс гадна ойт хээр газраар явж жимс ногоо болон төрөл бүрийн ашигт ургамал түүх нь элбэг байдаг.
-
2017 оны 5 сарын 09
Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр дотооддоо дүн шинжилгээ хийдэг. Ийнхүү дүн шинжилгээ хийх нь өөрсдийнхөө ажлын үр дүнг тооцох, цаашид улам сайжруулахад анхаарах асуудлаа тодорхойлоход ач холбогдолтой. Энэ удаа 2017 оны 04 дүгээр сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүн шинжилгээг танилцуулахаар бэлтгэлээ.
Хэдэн өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан бэ?
2017 оны 04 дүгээр сард Авлигатай тэмцэх газар нийт 142 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээллийг АТГ-т шуудан, харилцааны бүх төрлийн хэлбэрээр өгч болдог. 2017 оны 04 дүгээр сард хүлээн авсан 142 өргөдөл, гомдол, мэдээллийн ихэнх нь албан бичгээр болон 18001969 тусгай дугаарын утсаар иржээ. Мөн иргэд биеэр ирж өргөдөл, гомдол, мэдээллээ өгөх нь олон байв. Үүнээс 32 иргэн өөрийн биеэр ирж гомдол өгсөн байна.
Аль аймгаас олон гомдол ирүүлсэн бэ?
Дүн шинжилгээнд өргөдөл, гомдол, мэдээллийг ирүүлсэн байдлыг аймаг, нийслэлээр авч үзжээ. 142 өргөдөл, гомдол, мэдээллийн 85-г Улаанбаатар хотоос ирүүлсэн бол хөдөө орон нутгын хувьд 57 өргөдөл, гомдол ирүүлжээ. Орон нутгийн хувьд хамгийн олон буюу Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Ховд, Завхан, Увс аймгийн өргөдөл, гомдол, мэдээлэл дийлэнхийг эзэлж байна.
Ямар өргөдөл, гомдол, мэдээлэл давамгайлав?
2017 оны 4 дүгээр сард хүлээн авсан 142 өргөдөл, гомдол, мэдээллийн 88 нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой, 37 нь гэмт хэргийн шинжтэй, 17 нь захиргааны шинж чанартай болон төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой байжээ.
Өргөдөл, гомдол, мэдээллийн агуулга
Боловсрол, нутгийн удирдлага, зам тээвэр, цагдаа, барилга, газрын харилцаа, кадастр, уул уурхай, ашигт малтмал, хөдөлмөр эрхлэлт, шүүх, эрүүл мэнд, төрийн өмчит хувьцаат компани, төрийн бус байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл 2017 оны 4 дүгээр сард давамгайлжээ.
Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол олон ирсэн байна
2017 оны 04 дүгээр сард АТГ-т иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэлд дурдагдсан зөрчлийг шинж чанараар нь авч үзэхэд албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол 58 буюу хамгийн олон нь байв. Түүнчлэн хууль бус шийдвэртэй холбоотой 54, ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх 31, өмч хөрөнгө завшсан гэх 12, худалдан авах ажиллагаа зөрчсөн гэх 9 бусад төрлөөр 40 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлжээ. Ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тус тоон үзүүлэлт нь давхардсан тоогоор гаргасан дүн юм.
Гомдолд дурдсан зөрчлийн шинж чанараар харуулбал /давхардсан тоогоор/
№
Тоо
Хувь
Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн
58
29
Хууль бус шийдвэр
54
27
Ашиг сонирхлын зөрчил гаргасан
31
15.5
Өмч хөрөнгө завшсан
12
6
Бусад
9
4.5
Худалдан авах ажиллагаа зөрчсөн
5
2.5
Бичиг баримт хуурамчаар үйлдсэн
4
2
Айлгаж, дарамталсан
4
2
Хээл хахууль авсан
3
1.5
Хууль бусаар хөрөнгөжсөн
3
1.5
Төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан
3
1.5
Хээл хахууль өгсөн
2
1
Хөрөнгө орлогоо нуусан, худал мэдүүлсэн
2
1
Санхүүгийн зөрчил гаргасан
2
1
Өргөдөл, гомдол шийдвэрлэх журам зөрчсөн
2
1
Гэрээний үүргээ зөрчсөн
2
1
Шүүхийн шийдвэр биелүүлэгүй
1
0.5
Хээл хахууль нэхсэн
1
0.5
Хууль бус томилгоо
1
0.5
Ёс зүйн зөрчил гаргасан
1
0.5
Дүн
200
100