ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хуучин дарга Лазарь Матвеевтаа гэнэтийн бэлэг барьжээ. Тэрбээр түүнийг эргэж очсон байна. 1980-аад оны дунд үеэс 1990 он хүртэл Путин тухайн үеийн Зүүн Германы Дрезден хотноо Лазарь Матвеевын удирдлаган дор ажиллаж байжээ.
ЗХУ-ын тагнуулын ахмад ажилтан Лазарь Матвеев энэ жил 90 насыг зооглож байгаа бөгөөд насны ой, мөн Ялалтын баярын мэндийг хамтатган хүргэхээр боссынхоо гэрт гэнэт очиж сюрприз барьсан байна.
Дрезденд хамт ажиллаж байсан Николай Токарев, Сергей Чемезов нарын хамт зочилсон байна.
Путин даргадаа бугуйн цаг болон Мавтеевын төрсөн өдрийн 1927 оны “Правда” сонины дугаарыг бэлэглэж, оргилуун дарс буудуулжээ.
Сэтгэгдэл (23)