Арван долдугаар жарны усан луу жил гарч байна. “Баясгалан” хэмээгч жил гэж зурхайч нар тодорхойлжээ. Тэр тодотголдоо тохирвол баяр баясгаланг хүмүүст бэлэглэх жил байж магадгүй. Гэхдээ нэгэн наран гаруйн хугацаанд өнгөрсөн луу жилүүдийг эргэн санацгаая. 1904, 1916, 1928, 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012 онуудад мод, гал, шороон, төмөр, усан луу жилүүд хоёронтоо давтагдаад 1952 оны усан луу 2012 оны усан луу эргэн тохиож буй хэрэг тул эдгээр онуудыг эргэн санаж болох юм.
Нийгмийн амьдралд бол нүргээт явдлын үүл бөөгнөрөх жил юм. 1905 онд Орост юу болсон, 1917 онд бүр тэр нь лавширсан, 1929 онд Монголд юу болсон, 1941 онд дэлхийн дайн дэгдсэн гээд хөөгөөд үзвэл ямар нэгэн юм бид бүхэнд бодогдож болно. Харин 2001 онд шинэ зууны анхдагч жил. Үүл хуралдваас бороо хур ордог шиг луу хүрхрэхэд аянга бууж шамрага дайрдаг билээ. Тэр мэт байдал “баясгалан” хэмээх усан луу жилд дэлхийн энд тэнд болох нигууртай ажээ.
2000 оны төмөр луу жил Иракийн дарангуйлагч Садам Хусейн хөрш Иран, Кувейтийн эсрэг үүл хуралдуулж улмаар дайн дэгдээж зарим нэгэн санаа нь хэрэгжсэн мэт сэтгэгдэл төрж их л “цатгалдаж” байтал дараа жил нь Иракийн тэнгэрээс Америкийн аянга бууж улмаар 8 жил үргэлжлэх зовлон зүдгүүр, хэрүүл тэмцэлд Иракийн ард түмэн маш их хохирол амсаж байж энэ өнгөрдөг 2011 оны арван хоёрдугаар сарын 18-ны ням гаригийн өглөө АНУ-ын зэвсэгт хүчний сүүлчийн анги Иракаас гарч явсан цагаас хойш 13 дахь хоног өнгөрөхөд шинэ 2012 онтой улс түмэн золгосон бөгөөд Ираны тэнгэрт хуралдсан үүл бараг л Арабынх бүх орнуудад тархаж Египет, Сири, Йемен гэхчилэн унтаа мэт байсан орнуудад цахилгаан цахиж, мөндөр бууж улмаар Иран улсын огторгуйд усан луу жилийн шамрагын үүл бөөгнөрч төмөр туулай жил улиран одох хоногийг “хүлээж байх” боллоо.
Аянга цахилгаантай ширүүн бороо тийшээ шилжвэл Иракийнхаас ч хавьгүй илүү аюул учирч мэдэхийг “усан луу” хүрхрэн зөгнөж” байх шиг! Ийм юм бодогдуулах үгийг яг энэ өдрүүдэд Америкийн цэргийн дээд эрхтэний хэлсэн нь дэлхийн хэвлэлүүдэд гарлаа. Иракийн дайнд 100-200 тэрбум долларын зардал гарна гэж америкийн эдийн засагч тооцоолж хэлсэн боловч тэр нь эндүүрэл болж АНУ мөнхүү дайнд нэг их наяд буюу триллион долларын гарзтайгаар цэргээ татлаа.
Үүнд Америкийн цэргүүдийн амь насны хохирлыг нэмбэл тооцоолохуйяа хүнд хохирол үзсэн байна. Ираныг бөмбөгдвөөс улам ч их хохирол үзэх төдийгүй дэлхийн дайны гал түймэр ч дэгдэж болох юм. Тэрний улмаас Арабын ертөнцийн үгсэл эхэлж дэлхийд хоёрдахь АНУ буюу Арабын Нэгдсэн Улс байгуулагдах шалтаг болж мэдэх юм.
Тэгэхэд хүрвэл Америкийн Нэгдсэн Улсаас дутахгүй хүчирхэг нэгдэл буй болж газрын тосоороо Америк болон Европыг хараат байдалдаа оруулж мэдэх биз. Энэ нь эдийн засгийн давуу тал бөгөөд үзэл санааны “тусгаар тогтнол нь” лалын шашин учир түүнд нэгдэж Арабын биш Аплахын Нэгдсэн улс гэсэн нэрийг ч авч болохыг үгүйсгэх аргагүй болой.
Америкийн Нэгдсэн Улсын зарим эрх мэдэлтэн, зарим баячуул Ази тивд заларч давуу байдлаа тогтоох санаа агуулж буйг нь илтгэх мэт Ерөнхийлөгч нь Австралид ноднин айлчилж нэлээн их найрсаг хандлага гаргасанаар барахгү зэвсэгт хүчнээ тэнд бэхжүүлэхэд анхаарсан нь яваандаа Хятадтай сөргөлдөөнд ороход хүргэж магадгүй юм. Азид тэртээ дээр үед анхны атомын (цөмийн) бөмбөгөө хаяж Хиросима, Нагаски хотуудыг үнсэн товрог болгож Перл Харборынхаа өшөөг авсны 70 жилийн ойг саяхан АНУ-д өргөн тэмдэглэсэн нь ч нэгийг санагдуулж, нэгийг бодогдуулж буй хэрэг.
Арабуудаар оролдсон шигээ Америк түүний Европын ханьсагч нар Ази тиврүү өнгөлзөж дотоод хэрэгт нь оролцохоор барахгүй иргэдийнх нь дунд хэрүүл зарга үймээн тарьж дотроос нь эвдрэлцүүлэхийг оролдвол энэ бүс нутагт бас нэг АНУ буй болгоход хүргэнэ. “Азийн Нэгдсэн улс” гэдэг том бүлэглэл үүсгэхэд хүрвэл тэрнийг аягүй л бол Хятад улс тэргүүлж мэдэх юм.
Хэдийгээр өндөр хөгжилтэй Япон улс бас Азийн наймын эхэн хавьцаа зогсох Энэтхэг улс тэрхүү АНУ хамтлагт тэргүүн зэргийн үүрэг гүйцэтгэж чадах боловч түүхэн хувь заяа, үйл явдлын салхин хаашаа ч эргэж болно. Ингээд дэлхийн хямрал оргилдоо тулбаас АНУ хэмээх гурван бүлэг (Америкийн нэгдсэн улс, Арабын нэгдсэн улс, Азийн нэгдсэн улс) хүн төрлөхтний амьдралд “гурамсан чөдөр” зангидсан мэтээр нөлөөлөхөд Европын холбоо олон таван хошуут тугаа тэдний өмнө бөхийлгөхөд тун ч амархан болох буй заа.
Луу жилийг дээдлэх байтугай “лууны яс” ч бараг олддоггүй умардын хөрш Орос орон маань улс төрийн хувьд ч, эдийн засгийн хувьд ч, хүн амын хувьд ч 1916 оны гал луу жилийн байдлаа эргэн санагдуулах тийм юм нөхцөлдсөн үетэй учирч усан луу жилтэй золгож байна. Дэлхийн зургааны нэг дээр улаан тугаа мандуулж 16 улсыг нэгтгэн бас Монгол мэтийн дагуултай болж хоёрдугаар дайнд ялсны дараа Европын тав зургаан орныг мөн нөлөөндөө авсан Зөвлөлт холбоот улсаа өөрснөө тараан бусниулж, улаан туган дундуураа цагаан зураас татаж, хоёр толгойтой бүргэдэн сүлдэд залбирах болсон нь дэлхийн том буюу их гүрэн гэгдэхэд хүнд болсон билээ.
Дарангуйллын болоод дайны хөнөөлд үрэгдэж, зовон зүдэрч байсан ч өвдөг сөгдөөгүй ахмад үеэ насны нь эрхээр юм уу, адлахын гамшигаар сүүлчийн замд нь үдэж дуусаж буй Орос оронд хөдөөгийн гэгдэх хот тосгод нь эзгүйрч, сүүлийн хэдхэн жилд 8500 тосгон эзгүйрч, 19400 тосгонд хүн амьдрахаа больж, эмэгтэйчүүд эрчүүдээсээ 10 сая 70 мянгаар илүүдэж, орос хүний дундаж нас 39 болсон тухайг “Оросын сонин” (Российская газета) төмөр туулай жилийн сүүлчээр саяхан мэдээллээ.
Лууг тахин шүтэж дээдэлдэг, лууны яс хойт хязгаар хавиас нь олддог өмнөд хөрш Хятад улс маань амьдрах дотор ухаан, ажилсаг төрлөх чадвараа ашиглан усан дотроос “хуурай гарах” арга сүвэгчилсний хүчинд Орос улсыг бодвол улаан тугаа барьсан хэвээр улс орныхоо тэрбум хэдэн зуун саяар тоологдохын хувьд дэлхийд тэргүүлсэн олон хүн амынхаа хэрэгцээг хангаж, айл өрхөө “гал алдахгүй” аж төрүүлэхийг чармайсны хүчинд эдийн засгийн хувьд ч, эрдэм чадлын хувьд ч Америкийг гүйцэж түрүүлэх чиглэлээр давшиж явна.
Тэд сансрын нислэгтэй, нисэгчтэй болж одоо саран авхайнд айлчлахаар зэхэж байна. Тэд цөмийн зэвсэгтэй болж, цөмийн эрчим хүчийг аж ахуйд хэрэглэх чадвартай болжээ. Харин төрийн далбаан дээрх таван хошуунуудаа хэвээр нь хадгалж үлдээд бас нэг хоёрыг нэмэх санаатай хүмүүс төрийн бодлоготон дотор ч байсаар бололтой.
Улс төр эдийн засгийн хувьд бол өнгөрсөн зуунаар яривал луу жилүүдэд биш түүний өмнөх урьдал онуудад их нудрагатаны бослогоос эхлээд Синьхуайн хувьсгал, гоминданы ноёрхол, японы эзэрхийлэл, ардын хувьсгал, их үсрэлт, соёлын хувьсгал зэрэг донсолгоонт хэрэг явдлууд болж өнгөрөөд 1988 оны шороон луу жилээс “Хятадын онцлогтой социалист шинэ эдийн засгийн бодлого” барьж нэлээд асуудлуудаа зохицонгуй байдлаар шийдвэрлэж чадаж байгаа улс билээ.
Гэвч энэ 2012 оноос усан луу жилтэй золгохдоо усны аюулаас зугтаах боломж багатайгаар барахгүй цаг уурын дулаарал, нарны “жил оролтын” оргил үе болон бусад газарзүйн нөлөөг ямар ч улс төр, ямар ч мөнгө хөрөнгө зайлуулж чадахгүй, тэгэх тусмаа Азийн том гол мөрд болох Хөх мөрөн, Шар мөрний усаар “хэт их тогловоос” луугийн лужганаан толгой дээр бурхирч, Шанхай болон бусад далайн эргийн хотууд усанд “умбах” аюул нөмөрч мэдэх тул энэ зүг санаа бодол мөнгө хөрөнгөө чиглүүлэх байлгүй дээ.
Лууны яс байтугай лууны нэртэй газар усаар баян Монгол улсын маань тухайд бол өмнөх зуу гаруй жилийн туршид тохиолдсон луу жилүүд харьцангуй амгалан өнгөрсөн. Гэхдээ энэ урт хугацаанд усан луу жил зөвхөн хоёрдахь удаагаа золгож байгаа нь энэ учир бас онцлогтой. Мод, гал, шороо, төмөр луу жилүүдэд бол ерөнхийдөө нэг их донсолгоонтой байгаагүй. Харин модон луу жилүүдийн дараах жил юм уу өмнөх онд нь Монголд газар их хүчтэй шилгээсэн удаа бий.
Газар шилгээх дохиог ч ойрын хугацаанд бага багаар дээр хөх тэнгэр, доор бор дэлхийгээс хүмүүнд үе үе өгөөд л байгаа. Эсгий гэртэнгүүдэд газар шилгээхийн гай нь шавар сууцтангуудтай харьцуулахааргүй бага байдаг.
Гэхдээ Улаанбаатар, хүн чулууны хонхорт сүүлийн хориод жилд ачаалал их хүндэрч, тэнгэр өөд хутганы үзүүр гозойлгочихоод бас “Хөх тэнгэр” гэж нэрлээд байгаачлан арав, хорин давхар барилгууд олширч түүнд суухаар хөдөөнөөс шилжин ирэгсэд нэмэрлэн жин нэмж газрын хөрсний тэнцвэр алдагдах ёр орсон учир холбогдол юунд хүргэхийг луу жил харуулж булаг, Оюутолгой гээд овоо “данхар толгойтой” байсан газруудыг зогсоо зайгүй ухаж хөндийлснөөс бас газрын хөрсний “жин хасагдаж” мөн л хөшсөн биеэ шилгээх тохиолдол ч гарах бизээ.
Гэхдээ газар шилгээхээс төр шилгээх магадлал луу жилд илүү үнэмшилтэй болох буйзаа. Учир нь тайлбарлалтгүй тодорхой бөгөөд “парламентын сонгууль” гэдэг лут ажил “төр шилгээхэд” хүргэнэ. Бас түмэн олон ч “шилгээх” магадгүй юм. Учир нь бас л тайлбарлалтгүй, төрд өөрийг нь төлөөлж суусан түшмэдүүдийн хүнд суртал түмэн олны нурууг чилээж байгаа учраас “ард түмэн шилгээж” мэднэ.
Бага, дунд Азид ард “түмэн шилгээснээс” юу болж байгааг бид бэлхэнээ сонсож мэдэж байгаа шүү дээ! Төв Азид ч тэр чичирхийлэл хяргас, хасагстан зэрэг баруун захын улсуудад их тод мэдрэгдэж эхэллээ л дээ. Эх газраасаа их өндөрт өргөгдөж, олон түмний амьдрал ахуйгаас холдсон дээд зэргэмжийн зүтгэлтнүүд ард түмнийхээ чичирхийлэлийг мэдрэхгүй сууж байгаад шилгээгдэж ширээнээсээ шилжиж, ширдэгнээсээ гулссаар л байна.
Луу жил том том гүрнүүдэд Ерөнхийлөгчийн сонгууль, бас нэлээн олон (3 тив хамарсан) орнуудад, түүний дотор Монголд парламентын сонгууль болохоор таарчихсан нь “Луу унжих” ховор тохиолдлыг зөгнөж байна. АНУ, Оросын холбоо зэрэг томоохон бас “дэлхийг ноёлох” амбиц буюу “их зантай” их гүрнүүдийн Ерөнхийлөгчийн сонгууль нэлээн хадаргаантай болж мэдэхийг Орост хүмүүс (сонгогчид) хэрхэн хилэгнэж байгаа, Америкийн Нэгдсэн Улст Ерөнхийлөгчөө өөчилж, ном хүртэл хэвлэн гаргаж байгаа мэтээс харахад аяндаа мэдрэгдэх болсон нь оны эхнээс байтугай өмнөх оны сүүлчээс л нуух аргагүйд хүрээд буйг эргэцүүлэн бодууштайг хэлэх юун!
Харин байгаль орчны хувьд бол хур бороо сайтай бас салхи шуурга үе үе гаравч, тариа ногоо сайн ургаж адуу, үхэр өсч, хүн амьтан аятай тухтай байх боловч хүүхдэд ивээлтэй, хөгшдөд ширүүвтэр, залуу хүмүүст харшлах зүйл гарах бөгөөд зарим өвчин хортон сэргэх, сэтгэцэд нөлөөлөх улмаар хямрал үүсч дээдэст хал болох нигууртай ажээ. Луугийн лужганаан өлзий болох болтугай.

Монгол улсын хөдөлмөрийн баатар, Зууны манлай сэтгүүлч Л.Түдэв