Мягмар гарагт Туркийн баруун хойд хэсэгт орших цанын баазын зочид буудалд гал гарч, цөхрөнгөө барсан амрагчид амиа аврахын тулд цонхоор үсрэхээс аргагүйд хүрчээ. Ослын улмаас олон арван хүн амиа алдав.
Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликаягийн хэлснээр, Болу мужийн Карталкая амралтын газарт үүрээр гарсан галын улмаас 76 хүн амиа алдаж, 51 хүн шархадсан байна.
Хохирогчдын дунд олон тооны хүүхэд байгаа гэж таамаглаж байгаа бөгөөд албаныхан талийгаачдын 52-ыг хэн болохыг тогтоогоод байна. Хохирогчдын заримынх нь хэн болох нь тодорхой болсон тул орон нутгийн сургууль, аж ахуйн нэгжүүд оюутнууд болон нийгмийн ажилтнуудад нас барсан тухай мэдэгдлийг хүргэж эхэлжээ. Тэдгээрийн зарим нь 10-11 насны тавдугаар ангийн сурагчид байсан гэх мэдээлэл байна.
Энэ үйл явдалтай холбогдуулан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган лхагва гаргийг гашуудлын өдөр болгон зарлалаа.
Тэрбээр “Өнөөдөр улс төр хийх өдөр биш. Харин эв санааны нэгдэлтэй, хамтдаа байх өдөр" гэж тэр X дээр хэлээд уг осолд буруутай хүн бүр хариуцлага хүлээх болно гэв.
Л.Баяр