Шотландын нийслэл Эдинбург хотын захиргаа тус хотод хонох жуулчдад зориулсан жуулчны татварын журмыг баталж, Их Британид ийм төрлийн татвар ногдуулсан анхны хот боллоо.
2026 оны дунд үеэс эхлэн зочид буудал, ор, өглөөний цай, дотуур байр, өөрөө хооллох байр, зочны хаус гэх мэт тодорхой төрлийн байранд байрлах жуулчдаас нэг шөнийн төлбөрийн таван хувийн хураамж авна. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр төлбөрийг таван шөнөөр багц болгох ажээ. Мөн байр үйлчилгээ эрхлэгчид эрх бүхий байгууллагын нэрийн өмнөөс төлбөр хураах үүрэгтэй байх аж.
2023 онд Эдинбург хот таван сая орчим жуулчин хүлээн авч, 2.2 тэрбум фунт стерлингийн орлого олсон гэж үндэсний аялал жуулчлалын байгууллага "Visit Scotland"-ийн вэбсайтад бичсэн байна. Ташрамд, 2028-2029 оны үед уг хураамж нь жилд 45-50 сая фунт стерлинг болж өсөх ажээ. Эдинбург дахь жуулчны татварыг 2018 оноос хойш хэлэлцэж эхэлсэн бөгөөд ирэх додугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөх юм байна.
Л.Баяр