"Утааны асуудал: Стандарт, хяналт" хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатар үг хэллээ.
Тэрбээр "Монгол гэрийг халаах дулаан баригчтай халаалтын системүүдийг үзсэн. Бодитойгоор бодож үзэхэд, эрчим хүч хязгаарлаад байгаа хотод эрчим хүчний халаалтын системийг бөөнөөр нь авч, олгож болохгүй шүү дээ. Нэгдүгээр сарын 7-ны үед л Бөөрөлжүүтийн станц үлгэн салган бүрэн чадлаараа ажиллаж эхлээд л тог хязгаарлахаа больж байна. Ирэх долоо хоногт хүйтэн урсгал орж ирнэ, -40 хэмээс дээш хүйтэрнэ. Энэ үед яаж цахилгаан хязгаарлахгүй хонох вэ? гээд толгой гашилаад явж байна" гэлээ.
Сэтгэгдэл (3)