Он оны цагаан сарын баярын өмнө үр бүтээлтэй хөдөлмөрлөж, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан малчид, тариаланч, фермер, саальчдыг шагнаж урамшуулан, өргөмжилдөг билээ. Тухайн үед УИХ-ын чуулган завсарласан байдаг тул гишүүд, сайд нар сонгогдсон тойргийнхоо ажил хөдөлмөрөө манлайлан "Улсын аварга"-аар тодорсон иргэдэд шагналыг гардуулдаг юм. Тэгвэл энэ удаад аваргуудын тухайлсан шагналд хэдэн төгрөг зарцуулж байгааг хүргэж байна.
Уламжлал ёсоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам тендер зарлажээ. Тодруулбал, "улсын аварга" малчин, фермер, саальчинд 129,150,000 төгрөгөөр МӨНГӨН АЯГА авч өгөх юм байна. Эл мөнгөөр 123 ширхэг мөнгөн аяга авахаар тооцоолжээ.
Тендерийн баримт бичигт тусгаснаар мөнгөн аяга нь 2025 онд үйлдвэрлэсэн, 999/925-ийн сорьцтой цулгуй байх ёстойгоос гадна таван хошуу мал, бадамлянхуйг товойлгон цутгаж суулгасан байх ёстой аж.
Мөн 999-ийн сорьцтой аварга саалчин, фермер, малчин гэсэн лазер бичигтэй байх ёстой гэж дурджээ. Тендерийн нээлт ирэх сарын 10-нд болох товтой байна.
Харин Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийн шагналд олгох цом 40,260,000 төгрөгийн төсөвлөн тендер зарласан байх агаад энэ сарын 28-нд нээх товтой.
Сэтгэгдэл (3)