1994 оноос хойш засгийн эрх барьж буй Александр Лукашенко Ням гарагт гарсан сонгуулийн үр дүнгээр долоо дахь удаагаа улсынхаа ерөнхийлөгчөөр сонгогдов. Ням гарагт хэлсэн үгэндээ, 2022 оноос эхлэн Орост Украин руу довтлоход дэмжсэндээ харамсахгүй байна гэжээ.
Мөн гурван жил үргэлжилсэн дайны эхэн үеэс хойд зүгээс Украинд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Оросын цэргийг нутаг дэвсгэртээ байрлуулахыг зөвшөөрсөндөө харамсаж байна уу? гэсэн асуултад тэрбээр “Би юунд ч харамсахгүй” гэж Франс Пресс агентлаг хариулсан байна.
Түүний өрсөлдөгчид нь шоронд хоригдож, цөллөгт явсан нь яг л В.Путины албан тушаалаа авч үлдсэнтэй адил зүйл юм. Өдгөө 70 настай тэрбээр эцсийн дүнгээр 87.6 хувийн санал авч, ялалт байгуулав.
Л.Баяр