Мөрдөн байцаагчид өнгөрсөн арванхоёрдугаар сард Өмнөд Солонгост осолдож, 180 гаруй хүний аминд хүрсэн зорчигч тээврийн онгоц шувуун сүрэгтэй мөргөлдсөнийг нотлох баримт олсон гэж мэдэгдлээ.
Даваа гарагт нийтэлсэн урьдчилсан мөрдөн байцаалтын тайланд дурдсанаар, Чежү Эйр онгоцны хөдөлгүүрүүд дээрх өд, цусны толбо нь Байгаль нуур орчимд сүрэглэн амьдардаг нүүдлийн нугас шувууных байжээ.
Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт түүхэнд хамгийн их үхэлд хүргэсэн уг ослын талаарх мөрдөн байцаалтын ажиллагаа одоо шувуун сүрэг болон онгоц унасан хөөрөх зурвасын төгсгөл дэх бетон хананд анхаарлаа хандуулж эхэлсэн аж. Цаашид эдгээрийг нарийвчлан шалгах юм.
Чежү Эйр компанийн онгоц 12 дугаар сарын 29-ний өглөө Бангкокоос хөөрч, тус улсын баруун өмнөд хэсэгт орших Муан олон улсын нисэх онгоцны буудал руу нисч байсан.
Мөрдөн байцаалтын нотлох баримтуудыг НҮБ-ын нисэхийн агентлаг болон АНУ, Франц, Тайландын эрх баригчдад хүргүүлжээ.
Л.Баяр