Netflix 2024 оны сүүлийн улиралд 19 сая шинэ захиалагчтай болсон гэж мэдээлснийхээ дараа АНУ болон Канад дахь хэрэглэгчдэд үнээ нэмэх болсноо Мягмар гарагт зарлав. Netflix-ийн тогтмол хэрэглэгчдийн тоо дэлхийн хэмжээнд 302 саяд хүрсэн нь тус компанийг салбартаа тэргүүлэх байр сууринд аваачсан.
Тэд үйлчилгээний хамгийн сүүлийн дээд амжилтыг арваннэгдүгээр сард Майк Тайсон, Жейк Пол нарын боксын тулаантай холбон тайлбарлаж, дэлхий даяар 108 сая хүн үзсэн нь хамгийн их үзэлттэй спортын арга хэмжээ болсон гэж мэдэгджээ.
Дараа нь Христийн Мэндэлсний Баярын өдөр NFL-ийн хоёр тоглолтыг зохион байгуулж, шууд дамжуулсан нь дэлхий даяар дунджаар 30 сая үзэгчтэй байсан нь түүхэн дэх хамгийн олон үзэлттэй хөлбөмбөгийн тоглолт болсон юм.
Мөн эхний долоо хоногтоо 68 сая хүн үзсэн платформын хамгийн том нээлт болсон "Squid Game"-ийн хоёрдугаар улиралтай холбоотой үзэлт нь улам бүр нэмэгсэн.
Мягмар гарагт зарласан үнийн өсөлтөөр зар сурталчилгаагүй сарын стандарт гишүүнчлэлийн үнэ 15.49 ам.доллараас 17.99 ам.доллар болж, зар сурталчилгаатай стандарт гишүүнчлэлийн үнэ 7.99 ам.доллар болж өсөх ажээ. Мөн 4K видеоны чанартай хамгийн өндөр үнэтэй дээд зэрэглэлийн түвшин 2 ам.доллараар нэмэгдэж 24.99 ам.доллар болох ажээ.
Л.Баяр