Өнөөдөр дараах байнгын хороод хуралдах товтой байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болно. Түүнчлэн дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцах, уулзалт-хэлэлцүүлэг болох аж.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
·“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсох ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн удирдамж батлах тухай/ |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
· Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох · Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухааныг ашиглах асуудлаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын мэдээллийг сонсох |
11.00 |
“Их засаг” |
3 |
Төсвийн байнгын хороо |
· Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлан бэлтгэх /хаалттай/ |
12.00 |
“Үндсэн хууль” |
4 |
Ёс зүй, дэгийн байнгын хороо |
· Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны тайланг хэлэлцэх ·Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай/ |
14.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
ХОЁР.СОНСГОЛ |
||||
1 |
Төсвийн байнгын хороо |
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол |
10.00 |
“Үндсэн хууль” |
ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ |
||||
1 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцах, уулзалт-хэлэлцүүлэг |
10.00 |
ШУТИС-ийн байранд |
2 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн үйл ажиллагаатай танилцах, уулзалт-хэлэлцүүлэг |
15.00 |
ХААИС-ийн байранд |
Сэтгэгдэл (4)