Дэлхий дахинд хүнсний нэг дуусашгүй нөөц бий. Тэр нь шавьж хорхойнууд юм. Тун удахгүй хүн төрөлхтнийг царцаа, өт, авгалдай, зөгий зэрэг шавьжаар хооллож сургах компанит ажлыг НҮБ зохион байгуулахаар болжээ.
Манай гариг дээр хүний хүнсэнд шууд хэрэглэж болох 1900 гаруй зүйлийн шавьж хорхой байдаг бөгөөд энэ нь гаригийн нэг хүнд 40 тонн шавьж ноогдохоор асар их тоо толгой ажээ.
Дэлхий дээрх төрлийн нийт шавьжны 80 хувийг хүнсэнд хэрэглэж байна. Шавьжаар хооллодог 3000 гаруй үндэс, угсаатан бий. Зарим төрлийн шавьжуудыг идэхийг хориглосон байдаг ч гэсэн өнөөдрийг хөгжиж буй ертөнцөд Латин, Америк, далайн эргийн улсуудын гол хүнс хэвээр байгаа ажээ.
Шавьжийг хүнсэндээ хэрэглэснээр биомассын нөөцийг уламжлалт мал аж ахуйгаас 10 дахин хэмнэнэ. Өөрөөр хэлбэл, мал тэжээхэд шаардлагатай болдог ургамал, өвсний хэрэгцээ багасна гэсэн үг юм. 150 гр царцаа, дэвхрэгийн маханд ердөө хэдхэн литр ус шаардана. Харин 1 кг үхрийн маханд 3290 литр ус зарцуулагддаг байна.

Хүнсний бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад шавьжны гаралтай хүнс хэзээ нэгэн цагт дуусах аюул ер гарахгүй. Шавьжнууд нь 2 кг хүнс хэрэглээд 1 кг мах гаргадаг. Тэгвэл бод мал 1 кг тарга авахын тулд 8 кг өвс тэжээл хэрэглэдэг байна. Шавьжны мах нь янз бүрийн уураг, витамин, эрдэс давсаар баялаг бөгөөд шавьжны аж ахуй эрхлэхэд байгаль орчныг сүйтгэх хэрэггүй.
Одоо хүнсэнд хэрэглэж болохуйц шавьж, хорхойнуудыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулан хэрэглэх явдлыг дэмжих болжээ. Ялангуяа Африк тив болон Зүүн Өмнөд Азийн орнуудад шавьжаар идэвхтэй хооллодог. Эдгээр нь царцаа, зарим төрлийн ялааны өт, эмгэн хумс шавьж зэрэг юм. Үүнээс гадна АНУ тэргүүтэй Барууны орнуудад шавьж хорхойгоор хооллож, элдэв янзын өвчнийг анагаадаг уламжлал ч байжээ.
Африк тивийн зарим үндэстнүүдийн уламжлалт хоол хүнсэнд янз бүрийн хорхой шавьж ордог байсан. Харин НҮБ шавьж хорхойны махыг аж үйлдвэрийн аргаар үйлдвэрлэх аргыг сонирхож байна. Үүнээс гадна хүмүүсийн жихүүдэс, сэжгийг арилгахын тулд шавьжны махыг аятайхан үнэр амт оруулан бэлтгэх аргыг дэлгэрүүлэх нь чухал байгаа юм. Дэлхий дээр хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй шавьжны хүнсүүдийг танилцуулбал:
Сэтгэгдэл (8)