Хээр гүүнийхээ хар халтар зүсмийн эр дааганаасаа болоод Хан-Уул дүүргийн IV хорооны иргэн М.Батжаргал хоёр сая гаруй төгрөгийн өрөнд ороод байна. Өрөнд орсон нь ийм учиртай аж.
Өнгөрсөн гуравдугаар сарын 31- ний 16:30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн нэгдүгээр автобусны буудлын ойролцоо 87- 19 УНВ улсын дугаартай “Hyunda Starex” маркийн автомашин адуу дайрсан хэрэг гарсан юм байна. Уг машиныг Ү.Мөнгөн гэх залуу унаж явсан байна. Тэрбээр хэргийг шалгаж байгаа цагдаа нарт “Нисэхийн замаар явж байтал гэнэт зам дээр адуу гараад ирсэн. Яаж ч бололгүй адууг мөргөчихсөн юм” гэжээ. Адуу мөргөсөн хэргийг Хан-Уул дүүргийн замын цагдаагийн газраас шалгаж эхэлжээ. Жолооч Ү.Мөнгөн осол гарсан даруйд машинаа жолоочийн хариуцлагын даатгалд хамруулсан компани руу утасдаж мэдэгдсэн гэнэ. Тэрбээр “Тэнгэр даатгал” компаниар машинаа даатгуулсан байжээ. Ингээд Нийслэлийн замын цагдаагийн газрын ахмад Н.Шинэбаатар хэргийн материалтай танилцаж дүгнэлт гаргажээ. Харин энэ үед машинд дайруулсан дааганы эзэн М.Батжаргал “Даагаа төлүүлнэ. Адуу зам хөндлөн гарах гээд явж байхад харахгүй мөргөчихсөн байна лээ. Би гомдолтой байна’’ гэж цагдаа нарт өргөдөл өгсөн байна.
Шинжээч, цагдаагийн ахмад Н.Шинэбаатар 87-19 УНВ улсын дугаартай Hyunda Starех автомашины жолооч Ү. Мөнгөн ямар нэгэн хууль журам, заалт зөрчөөгүй байна. Харин машинд мөргүүлсэн адууны эзэн М.Батжаргал Замын хөдөлгөөний дүрмийн 23.7 суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байхыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 23,9 Б-д заасан зам дээр ердийн хөсөг буюу малаа хараа хяналтгүй орхих” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
Ингээд адуугаа мөргүүлсэн М.Батжаргал буруудаж эхэлсэн байна.
Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн дэслэгч П.Бадьмаа адуу дайрсан жолооч Ү.Мөнгөнд холбогдох хэргийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналаа Тээврийн прокурорын газарт бичгээр гаргажээ. Түүний гаргасан саналын дагуу Тээврийн прокурорын газраас 2014 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 1441 дугаартай тогтоол гаргаж 87-19 УНВ улсын дугаартай Hyunda Star¬ex автомашины жолооч Ү.Мөнгөнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Хяналтын прокурор Хууль цаазын зөвлөх А.Оюунгэрэл дээрх тогтоолыг гаргасан байна. Мөн түүний гаргасан тогтоолд машинд дайруулсан хар халтар дааганы эзэн М.Батжаргалыг Нийслэлийн замын цагдаагийн газрын ахмад Н.Шинэбаатарын гаргасан дүгнэлтийн дагуу буруутай гэх үндэслэлийг гарган тогтоол гаргажээ.
Ингээд иргэн М.Батжаргалын адууг дайрсан Ү.Мөнгөн “Адуу мөргөөд машин эвдэрсэн. Миний буруу биш гэдгийг хууль хяналтынхан тогтоосон” гээд даатгалын компанидаа машины эвдрэлийн хохирлыг барагдуулах өргедөл өгсөн байна. Үүний дагуу “Тэнгэр даатгал” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж авлага барагдуулах үйлчилгээ үзүүлдэг “Эй Эс партнерс” компани адуугаа дайруулсан М.Батжаргалд төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд “Иргэн М.Батжаргал таны адуу 2014 оны гуравдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт явсан 87-19 УНВ улсын дугаартай Hyunda Starex автомашиныг мөргөж 2.046.675.00 төгрегийн хохирол учруулсан ба таүүниигээ барагдуулаагүй байна. “Энэхүү “Төлбөр төлөх мэдэгдэл’’-д хавсаргасан нэхэмжлэлийн дагуу төлбөрийн мэдэгдэл авснаас хойш долоо хоногийн дотор төлбөрийг “Тэнгэр Даатгал” ХХК- ийн дансанд төлнө үү. Мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд учруулсан хохирлыг Иргэний хуульд заасан эрхээ эдэлж шүүхэд нэхэмжлэх болохыг анхаарна уу” хэмээн бичжээ.
Сүүлдээ дайруулсан адуу нь машин дайрсан болж хувирсан байна.
Хохирол учруулсан иргэн Мягмарын Батжаргалын “Төлбөр төлөх мэдэгдэл”-д утга зүйн алдаа гарсан байна.
Үүнд: “Иргэн М.Батжаргал таны адуу 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ХУД-ийн нутаг дэвсгэрт явсан Ү.Мөнгөний Hyundai Starex (УНВ 87-19) авто машиныг мөргөж 2,046,675.00 төгрөгийн хохирол учруулсан ба хохирлыг барагдуулаагүй байна” гэ “Иргэн М.Батжаргал та ЗХД-ийн 23.7 “Суурин газрын гаднах замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө.” 23.9б “зам дээр ердийн хөсөг уюу малаа хараа хяналтгүй орхих”гэснийг тус, тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Дээрх зөрчил гаргаснаас болж таны адуу Ү.Мөнгөний жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. Таны ХУД-ын ЗЦГ-т гаргасан өргөдөл бөгөөд таны гомдлыг хүлээн авч зохих байгууллагууд шалгаснаар Ү.Мөнгөнийг гэм буруугүйд тооцсон. 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Нийслэлийн Цагдаагийн Газар , Замын Цагдаагийн Газрын Техникийн шинжээч, Цагдаагийн ахмад Н.Шинэбаатар шинжээчийн дүгнэлт, 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Тээврийн Прокурорын Газрын хяналтын прокурор А.Оюунгэрэлийн тоот тогтоол зэрэг хуулийн зохих байгууллагуудын дүгнэлтээс үзэхэд та ЗХД-ийн 23.7, 23.9б заалтыг дагаж мөрдөөгүйн улмаас таны адуу машинд мөргүүлж зам тээврийн осол гарснаас “Тэнгэр Даатгал” компаний даатгуулагчид хохирол учирсан байна гэж залруулж байна" гэжээ.

“УТГА НАЙРУУЛГЫН АЛДАА ГАРГАСАН ТАЛААРХ ЗАЛРУУЛГЫГ ЭЙ ЭС ПАРТНЕРС КОМПАНИАС ГАРГАЖЭЭ”

Сэтгэгдэл (8)