Ажиллах орчны хувьд хамгийн эрсдэлтэй нь барилгын салбар. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг стандартын дагуу бүрдүүлээгүйгээс жилийн жилд энэ салбарын цөөнгүй албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хорвоог орхидог нь гашуун үнэн.
Он гарсаар 10 гаруй хүн ажлын байран дээрээ харамсалтайгаар амь насаа алджээ.
Дийлэнх осол, зөрчил "Гангар инвест" ХХК, "Мини Макс" ХХК зэрэг компаниудын барилга барих явцад болсон байна.
Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Барилга хот байгуулалтын яаманд хамгийн их зөрчилтэй байгаа дараах 10 нэр бүхий барилгын компанийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх саналыг өгчээ. Тухайлбал,
Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай санал өгсөн байгууллагууд:
1. Өндөр буянт ХХК
2. Бээжин Жун Шуй юань үй Ей хөгжил ХХК
3. Мини Макс ХХК
4. Портал ХХК
5. И-Си-Си ХХК
6. Марс гранд ХХК
7. Хос бар ХХК
8. Бэлц ХХК
10. Оймон ХХК зэрэг юм.
Мөн Барилга хот байгуулалтын яаманд,
-Барилга хот байгуулалтын сайдын 2013 оны 57 дугаар тушаал “Цэнхэр карт” олгох журамд заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдан цэнхэр карт эзэмшсэн захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч, ажилтан нарыг барилга, барилгын материалын үйлдвэрлэлд ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж, журмын хэрэгжилтийг хангуулах,
-Шинэ технологиор баригдаж байгаа үйлдвэрлэлийн болон олон давхар барилга, зам, гүүрийн барилга байгууламжийг барих үеийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг боловсруулж батлуулах
Хөдөлмөрийн яаманд,
-Нийтийн / хамгаалалтын тор, хаалт, хашлага, шат/ болон хувь хүний /малгай, бүс, бээлий, багаж/ хамгаалах хэрэгслийн шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулах лабораторитой болох
-Иргэдийн оюун ухаан, зан үйлд нь зөв дадал, хандлагыг хэвшүүлж, тэднийг гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Хөдөлмөрийн байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах зөвшөөрөл авсан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын үйл ажиллагааг чанаржуулах
Боловсрол, шинжлэх ухааны яаманд,
-Иргэдэд аюулгүй ажиллах мэдлэг, дадлага олгох, арга барилд сургах, аюул осолгүй ажиллах соёл, уламжлалт зан үйлийг төлөвшүүлж, тэднийг гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор өмчийн хэлбэрийг үл харгалзан ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр заавал судлахаар оруулах
Нийслэлийн засаг даргад,
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль тогтоомжийг удаа дараа зөрчсөн, улсын байцаагчийн акт, албан шаардлагын биелэлтийг хангаж ажиллахгүй байгаа аж ахуйн нэгж, байгууллагад авах арга хэмжээний талаар төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, /дулаан, цахилгаан, усан хангамжийн эх үүсвэрийг хязгаарлах, данс хаах, тусгай зөвшөөрөл болон барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохгүй байх... гэх мэт/ зэрэг саналыг тус тус хүргүүлсэн байна.
2014 онд барилгын ослоор амь насаа алдсан тохиолдлуудаас дурдвал:
“Өндөрбуянт холдинг” ХХК: СБД-ийн I хорооны нутаг дэвсгэрт “Өндөрбуянт холдинг” ХХК-ний гүйцэтгэж буй барилга дээр гарсан осол. /Баригдаж буй барилгын 9-р давхарт ажилтан П.Пүрэвсүрэн парнаас хий авах явцад хий авагч буудсанаас нас барсан.
“Макс-Өргөө” ХХК: Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт энэ оны нэгдүгээр сарын 07-ны өдөр “Макс-Өргөө” ХХК-ий захиалгаар ерөнхий гүйцэтгэгч “Зун-Шин” ХХК-ий барьж байгаа 22 давхар барилга дээрээс туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Мээж класс” ХХК-ий дүүжин өргүүрийн бэхэлгээ төмөр салж, автомашин дээр унасан осол гарсан байна. Уг ослын улмаас автомашины жолооч газар дээрээ нас барж, дүүжин өргүүр дээр ажиллаж байсан ажилтан хамгаалалтын бүсэн дээрээ тогтож, хөнгөн гэмтсэн байна.
“Тайгам-Алтай” ХХК: БГД-ийн 1-р хорооны Алтай хотхон 31-р байранд гарсан осол. “Тайгам-Алтай” ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгын туслан гүйцэтгэгч “Хас чийп” ХХК-ний ажилтан агааржуулалтын хоолойн цахилгаан монтажыг хийж гүйцэтгэж байхдаа лифтны хонгил руу унаж, нас барсан.
“Актив констракшн” ХХК: ХУД-ийн 15-р хороо иргэн н.Хайсамбуугийн захиалгаар ерөнхий гүйцэтгэгчээр “Актив констракшн” ХХК, туслан гүйцэтгэгчээр “УББК” ХХК ажиллаж байсан барилга дээр энэ оны нэгдүгээр сарын 09-ний өдөр осол гарсан. Уг осол нь 12 давхар барилгын долоон давхарын цахилгаан шатны хаалт хийгдээгүй улмаас ажилтан унаж нас барсан байна.
“БСБ мегамолл”: “УБ хивс” компанийн хажууд баригдаж буй “БСБ мегамолл”-ийн барилгаас төмөр унаж, зам дээр осол гарсан. Барилгын хамгаалалтын торон дээр краны өргөж явсан эд зүйл унаснаас үүдэж доош олон төмөр, тор унаж, гадаах хашаа эвдэлсэн.
“Мон Үми” ХХК: “Мон Үми” ХХК-ийн угсралт хийж буй “Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллын 101-р барилгын F-4 давхрын 1-3 дугаар h тэнхлэгийн дагуу гадна ханын мөлхөө төмөр угсардаг хавтан хэвийг хананд бэхэлсэн боолтыг шалгаж байсан мужаан тавцангийн бэхэлгээний боолт мултарсаны улмаас тавцангаас унаж нас барсан.
Ташрамд дурдахад, барилгын салбарт энэ мэт ослууд гарсаар байгаа бөгөөд амь насаа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо буурахгүй байгаа аж. Тухайлбал,
2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарснаас,
-246 нь амиа алдаж
-130 нь тахир дутуу болж
- 272 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алджээ.
Харин 2013 оны байдлыг өмнөх онтой харьцуулахад барилгын ослын улмаас тахир дутуу болох явдал өссөн аж. Өөрөөр хэлбэл 2012 онд 10 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсон бол өнгөрөгч онд энэ тоо 18 болтлоо өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл (3)