Бяцхан хүүд дүү төржээ. Харамсалтай нь аав ээж хоёр нь дүүгээ л тойлохоос том хүүгээ урьдын адил эрхлүүлэхгүй болсон гэнэ. Тэгэхээр хүү нь энэ бол ерөөсөө бацаанаас л боллоо. Тиймээс энэ бацааныг чад хийлгэчихье гэсэн шүү юм бодож. Тэгээд ээжийгээ унтахаар мөөмөнд нь хор түрхчихжээ. Удалгүй шөнө дундын үед ээж нь уйлсаар орж ирэв. Яасан дүү ...? - Yгүй ээ. Аав чинь өнгөрчихлөө.
***
Нөхөр нь гэртээ ирээд шкафаа онгойлгосон чинь доожоогүй, туранхай нүцгэн эр зогсож байв. - Эхнээр, энэ хэн бэ?
- Батаа
Нөхөр нь залууг үхтэл нь зодоод хөөгөөд явуулав. Энэ явдал 2-3 ч удаа давтагдав. Нэг өдөр ажлаасаа ирээд шкафаа онгойлготол булчин шөрмөс болсон бакь эр зогсож байна гэнэ. Нөхөр шкафныхаа хаалгыг аажуухан хаагаад шивнэж асууж байна гэнэ...
- Эхнээр, Батаа хаачсийн?...
***
Вовка: -Өчигдөр манайд дээрэмчин ороод..- Тэгээд яасан бэ, юуг чинь авсан байна?
- Нэг бичиг үлдээсэн байна лээ.
- Ямар?
- Ингэж амьдрахаар үхээч гээд...:)))
***
Согтуу эр мориндоо морьдох гэж үйлээ үзнэ. Яаж ч хичээсэн морьдаж чадахгүй байв. Тэгсэн согтуу хүн сохор ухаантай гэгчээр шүдтэг бурхад сахиусынхаа нэрийг ээлж дараалан дуудаж залбирч эхлэв.-Ум мааний бадмий хум Манзушир бурхан минь туслаж хайрла. Ум пад суухай баян Намсрай минь тэтгэж хайрла. Мааний хум Арьяабал тэнгэр минь тэтгэж туслаач гэж залбирч дуусаад бүх хүчээ шавхан мордохоор зүтгэтэл хүчээ буруу тооцон морин дээгүүрээ даваад цаана нь уначихав. Тэгснээ босч ирээд:
-Ээ та нар одоо балай юм шиг бүгдээрээ зэрэг түлхээд байхаараа яадаг юм бэ гэж үглэн хувцсаа гөвж зогссон гэдэг...
***
Залуу эхнэртэйгээ жүжиг үзэж сууна. Гэнэт эхнэр агаар үнэрлэсэнээ нөхөр рүүгээ харсанаа чи оймсоо сольсон уу гэж шивнэж байна. Нөхөр: Тэгсээн наад жүжгээ үз... Хэсэг хугацааны дараа эхнэр нь: Чи нээрээ оймсоо сольсон биз
Нөхөр: Нээрээ дээ нээрээ наад жүжгээ тайван үз л дээ
Эхнэр нь: Чи дандаа яах гэж худлаа ярьж байдаг юм бэ. Би энэ үнэрийг чинь хаана ч танина ш дээ оймсоо солихгүй чи нээрээ гээд үргэлжлүүлэн үглэж гарав. Гэтэл нөхрийнх нь тэсгэл алдарч:
Энгэрийн халааснаасаа хуучин оймсоо суга татаж гаргаад заалаар нэг Сольсоон сольсон май энэ байна миний хуучин оймс чамайг итгэхгүй гэж бүүр нэг мэдээд аваад ирсиймаа гэж ээ...
***
Та хэд хоногт гадаад хэлийг сурч чадах вэ гэж асуухад :Эрдэмтэн : 1 сарын дотор
Жирийн хvн : Хагас жилд
Оюутан : Шалгалт нь хэзээ юм ?
***
- Манай эхнэр арай дэндүү яншаа юмаа.- За яаж байна.
- Наадмаар бөх үзээд сууж байхад л ёолкоо хураа, ёолкоо хураа гээд л үглээд байх юм
***
Чоно Үнэг хоёр маргав.-Баавгай надаас хүүхэдтэй болсон
-Үгүй, надаас хүүхэдтэй болсон
-Тэгвэл хоёулаа бамбаруушаас нь очиж асууя л даа
- Тэгье...
Чоно Үнэг хоёр ирэв:
-Чи хонинд дуртай юу, хулганад дуртай юу?
Бамбарууш:
-Луу-уу-ван
***
Чёбрушка, Гийнаа матар 2 хуримлажээ.Орой шоу хийхээр болоод оросын бүхийл үлгэрийн баатруудыг урьжээ.Гэтэл ганцхан Бабаяагааг урихаа мартсан байсанд эмгэн шулам уурлаж түйвээхээр гэрт нь ирэв.
Үүдэнд нь ирэхэд чимээ шуугиан ихтэй найр наадам болж байна гэнэ.Хаалгыг нь ууртай хүчтэй цохиж гарлаа.
Удаж удаж хаалгыг нэг үзлийн ногоон том хамартай том чихтэй балиар амьтан хаалга онгойлгов.
Эмгэн шулмас асууна. Чёбрушка, байна уу. Байгаа тэгвэл Гийнаа байна уу байна.Шулмас уурсаж ингэхэд чи хэн юм бээ.Аан би Чёбиргина байна.
***
Нэг залуу автобусанд орж ирээд явж байтал гэдэс нь эвгүйрхээд унгамаар болоод ер болдоггүй.Автобусанд чангаар дуу явж байхаар нь хүчтэй дугаралт дээр нь тааруулаад унгачихав. Хажуудах хүмүүс нь аажмаар холдоод байгааг анзаарахгүй дахин хүчтэй аянууд дээр хэд хэд унгаад авав. Залуугийн буух буудал ч ирж мань хүн буугаад хэд алхсан чихэндээ чихэвчний хөгжимтэй явж байснаа гэнэт санажээ.
Сэтгэгдэл (61)