Ардын уран зохиолч П.Бадарчийн “Эхийн сэтгэл” шүлгийг мэдэхгүй үгүй биз. Уг шүлгийг нэгэн шооч нөхөр дараах маягаар өөрчилсөн байх юм.
Цалин
Гаамп нь муу цалингаа их л муухайгаар зүүдэллээ
Гамшигтай ийм зүүд хэдэн жил ажиллахдаа зүүдэлсэнгүй
Ажлаасаа хоцроод хасуулж байна гэнэ
Миний муу цалин
Архи уусан гээд торгуулсан байна гэнэ
Миний муу цалин
Төрсөн өдөрт гээд суутгуулж байна гэнэ
Миний муу цалин
Тэмдэглэлт баяр гээд хураалгасан байна гэнэ
Миний муу цалин
Цөөхөн болж гэнээ миний муу цалин
Хавь ойроор нэг доог тохуу
Хэд ч байсан яах вэ
Буух чинь л чухал байна шүү цалин минь чи
Гаамп нь цалингаа их л санах юм даа
Архи пиво хоёрыг андууран байж саналаа
Ам тамхи хоёроо зөрүүлэн байж саналаа
Алгаа миний муу цалин
Интернет банкны сайтыг
Эргүүтэж гацтал дансаа шалгалаа
Эрхэм нягтлан бодогчоо
Эгдүүцтэл цалингаа би асуулаа
Хүний цалин бууж гэнээ
Фэйсбүүк твитерээр л нэг баяр хөөр
Минийх болрхоор буух болоогүй л гэнэ
Голыг минь гогдон хэлж байна
Аа яадын буугаагүй л биз
Гадагшаа би мөнгөтэй юм шиг онгирлоо
Аяга пивоны ч мөнгөгүй болжээ гэж
Дотогшоо би эмтэрлээ
Миний муу цалин чинь Гаампыгаа
Оргүй хоосон гуйлагчин явхад
Орж ирсэн орлого юм шүү дээ
Ганц пиво уугаад галзуурч яваад
Гайхуулж онгирч өр тавьдаг цалин минь юм шүү дээ
Арабын хаан шиг тансаглаж байна гэж
Зүүдлүүлж ирдэг цалин минь юмсан
Аягуу муу ажилчаад байхад нэмэгдээсэй гэж
Зөгнүүлж байдаг цалин минь юмсан
Буух л юм бол миний цалин санхүү дээр байж яахнав дэээ
Буусан шиг буугаад дансанд минь ороод ир
Мөнгөтэй хүний нүдэнд бол
Ганц хоол идэх салбархай хэдэн төгрөг
Мөнгөгүй Гаампдаан бол кармаа дүүрэн түнтийх
Хөх халзан мянгатууд минь дансандаа ор оо
Өөрөө хадгалнаа гэж цалин чамайг би даллая
Өрөнд өгнөө гэж цалин чамайг би айлгая
Миний цалин дансандаа ороо
Буудаг даа миний муу цалин хурай, хурай, хурай
Бушуухан дансанд минь ороод ир гурий, гурий, гурий
24tsag.mn
Сэтгэгдэл (16)