Хүүхэд мориноос унаж гэмтэх, улмаар нас барах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Энэ хэрээр олныг түгшээж, УИХ-аас нэмэлт хуулийн төслийг хүртэл хэлэлцэхэд хүргэсэн байгаа. Хурдан морь унаач хүүхдүүдэд холбогдох хууль тогтоомж хийгээд ер нь морин уралдааны тухай дүрэм журам "товчхон" байдаг. Тэгвэл наадмаас өмнө Хурдан морь унаач хүүхдүүд рүү чиглэсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлахаар ярилцаж байгаа юм. Магадгүй энэ хууль хэрэгжиж эхэлвэл өнөө жилээс морин уралдааны үеэр бага насны хүүхэд унаж бэртэж, амь насаа алдлаа гэх харамсалтай мэдээ, мэдээлэл сонсогдох нь харьцангуй багасах биз ээ.
Морин уралдааныг 11 дүгээр сараас 5-р сар хүртэл зохион байгуулахгүй
Хуулийн төсөлд хурдан морины уралдааныг 11 дүгээр сарын 1-нээс дараа жилийн 5 дугаар сарын 1 хүртэл зохион байгуулахгүй байхаар хэлэлцэж байгаа. Өөрөөр хэлбэл өвөл, хаврын цагт морь уралдуулахгүй байхыш тусгаж өгч байгаа юм. Учир нь өвлийн хальтиргаа гулгаатай үед энд, тэнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй морь уралдуулдагаас болж хүүхэд морьноосоо унаж бэртэх, улмаар чих, хацраа хөлдөөх зэрэг олон асуудлууд тулгардаг билээ.
7-оос дээш, 9-өөс дээш насны хүүхэд морь унана
Мөн унаач хүүхдийн эрхийг хуулиар хамгаалах зохицуулалтаар даага, шүдлэн, хязаалан насны хурдан морийг 7-оос дээш насны, соёолон, их насны хурдан морийг 9-өөс дээш насны хүүхэд унах, хүүхдийн аюулгүй байдлыг эцэг эх, асран хамгаалагч, тухайн хурдан морины эзэн, уяач хамтран хариуцаж, гэнэтийн ослын даатгалд даатгуулах, тусгай зориулалтын хувцас хэрэглэлтэй байх хариуцлагын тогтолцоог ч бий болгох шинэчлэлийг хуулийн төсөлд мөн тусгаад байна. Ямартаа энэ хууль хэрэгжвэл дөрвөн настай, 5 настай хүүхдийг Үндэсний их баяр наадмуудаас бусад уралдаанд оролцуулахгүй болох биз ээ.
Энэ жилийн хувьд хэчнээн хүүхэд бэртсэн, тодорхой тоо баримт байгаа эсэхийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ариун-Эрдэнээс тодруулахад, “Нарийвчлан гаргасан тоо баримт байхгүй. Учир нь бидэнд жижиг уралдаануудын мэдээллийг цаг тухайд нь өгдөггүй. Адаглаад 7-10 хоногийн өмнө уралдааны мэдээллийг өгч байгаа ч гэх хүсэлтийг холбогдох хүмүүст тавиад байгаа. Ямартаа ч албан бус тоогоор хаврын уралдаанаас хойш 85 орчим хүүхэд хүнд, хөнгөн бэртсэн байгаа. Мөн хүүхэд нас барсан харамсалтай мэдээ бий” гэв.
Хамгийн сүүлд мориноос унаж нас барсан хүүхдүүдээс хоёрхон жишээ дурдахад “Ховд аймгийн Мөст суманд өнгөрсөн сарын 11-12-нд шилжих шөнө 11 настай, эрэгтэй Л морьтой явж байгаад унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн тус аймгийн Ховд суманд есөн настай Э морьноос унаж амь насаа алдсан байна.
Ер нь манайх шиг бага насны хүүхдийг өвлийн хүйтэнд хамгаалалтын хувцас хунаргүй уралдуулдаг газар хаа ч байхгүй. Гадаадын хүүхдийн эрхийн байгууллагууд манай улсын энэ үйлдлийг хүүхдийг тэвчишгүй хүнд хөдөлмөрт ашиглаж байна хэмээн үздэг. Нүднийх нь өмнө эхийнхээ өврөөс ч гарч амжаагүй дөрөв, таван настай бяцхан үрс эзгүй хээр талд хурдан морьдийн тоосонд даруулж, унаж бэртэн, амь насаа алдаж байна. Хурдан морь унадаг хүүхдүүд ихэвчлэн 6-14 насныхан байдаг бол зарим тохиолдолд түүнээс бага 4,5 настай хүүхдүүд аавынхаа болон хамаатан садныхаа ах дүүгийнхээ уясан морийг унаж хурдлуулах тохиолдлууд гардаг юм.
УИХ-ын гишүүдийн ихэнх нь морь уралдуулдаг. Магадгүй тийм болоод ч тэрүү морин уралдааны тухай шинэчлэсэн хууль дүрмийг батлах асуудал хойшлогдсоор байдаг. Харин энэ удаад Г.Батхүү гишүүний санаачилсан уг хуулийг Улсын их баяр наадмаас өмнө хэлэлцэж баталвал морьноос унаж бэртэх хүүхдүүдийн тоо тодорхой хэмжээгээр буурахыг үгүйсгэхгүй юм. Тэгэхээр наадмаас өмнө хэлэлцэх хамгийн чухал хуулиудын нэг яахын аргагүй энэ болоод байна.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)