Монголын үндэсний олимпийн хорооноос 2003 оноос хойш зохион байгуулсан “Бөртэ-чоно” наадмын 2024 оны шилдгүүд тодорлоо. Ийнхүү уншигч та бүхэн 2024 оны шилдэгүүдийг танилцуулж байна.
Шилдэг олимпийн танхим
- Нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн “Лондон 2012” олимпийн танхим
Шилдэг олимпийн зөвлөл
- Говь-сүмбэр аймгийн “Антверпен” олимпийн зөвлөл
Олимпийн шилдэг зүтгэлтэн
- Ц.Раднаа /хөнгөн атлетикийн ахмад тамирчин/
Шилдэг спортын сэтгүүлч
- Ж.Цэцэгмаа
Шилдэг спортын бүтээн байгуулалт
- Дархан-Уул аймгийн “United arena” спорт цогцолбор
Спортын шилдэг ивээн тэтгэгч байгууллага
- Моннис групп, Келме брэнд
Шилдэг шүүгч
- Ц.Цогтгэрэл /бокс/, Л.Одгэрэл /хүндийн өргөлт/
Шилдэг дасгалжуулагч
- М.Бундмаа /жүдо бөх/, Ц.Цогтбаяр /чөлөөт бөх/
Шилдэг холбоо
- Жүдо бөхийн холбоо, чөлөөт бөхийн холбоо, таеквондогийн холбоо, гимнастикийн холбоо, жюү жицүгийн холбоо
Паралипмийн шилдэг тамирчин
- У.Сүрэнжав /таеквондо/
Шилдэг залуу тамирчин
- Т.Ариунзаяа /жүдо бөх/
Оны онцлох
- "Mongolia House" төслийг хэрэгжүүлэгч "Хүслийн дуудлага" ТББ
Шилдэг баг
- 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг
Шилдэг тамирчин
- С.Цэрэнчимэд /чөлөөт бөх/, М.Анхцэцэг /хүндийн өргөлт/
Шилдэг тамирчин
- Б.Сэр-Од /хөнгөн атлетик/, Т.Тулга /чөлөөт бөх/
Шилдгийн шилдэг тамирчин
- Б.Баасанхүү /жүдо бөх/
Шилдгийн шилдэг тамирчин
- Л.Анхзаяа /жүдо бөх/
Шилжин явах цомын эзэн
- Б.Баасанхүү /жүдо бөх/