Сирид босогчдын HTS буюу Хаят Тахрир аль Шам бүлэглэл засгийн эрхийг авч, улмаар "Асадын дэглэм" нуран тус улсын ерөнхийлөгч Башар аль-Асад ОХУ руу зугтсан тухай бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл Асадын засгийн газарт зүтгэдэг байсан Сирийн дэглэмийн аюулгүй байдлын хүчнийхэн шинэ засгийн газартаа бууж өгсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэд Сирийн өмнөд хэсэгт орших Латакиа хотын шилжилтийн засгийн газарт зэвсгээ хураалгажээ.
Энэ долоо хоногийн эхээр авсан бичлэгт энгийн хувцас өмссөн эрчүүд Сирийн шинэ засгийн газрын Дотоод хэргийн яамны албан тушаалтнуудад хувийн галт зэвсгээ хүлээлгэн өгөхөөр дараалалд зогсож байгааг харуулсан. Мөн олон зуун галт зэвсэг, сум овоолсон байв.
Энэ нь Хаят Тахрир аль Шам бүлэглэлээр удирдуулсан Сирийн шинэ удирдлага эрх мэдлийг энхийн замаар шилжүүлж, олон улсын хууль ёсны эрхийг олж авахын төлөө ажиллаж байгаагаа илэрхийлсэн.
Сирийн шинэ засгийн газрыг одоо тэргүүлж байгаа Мохаммад Аль-Башир ирэх гурван сарын хугацаанд тус улсын түр ерөнхий сайдаар томилогдсон. Энэ хугацаанд Сирийн шинэ засгийн газар төвхнөх үйл явц үргэлжилнэ. Мөн Асадын үеийн төрийн албан хаагчид 2025 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл үүрэг ажлаа үргэлжлүүлэх ажээ.
Л.Баяр