АНУ дахь "Starbucks"-ын 11 мянга гаруй баристаг төлөөлдөг үйлдвэрчний эвлэлийн гишүүд цалин хөлс, ажлын нөхцлийн маргааны улмаас баасан гаргийн өглөөнөөс эхлэн таван өдрийн ажил хаялт зарлахаар болжээ. Уг үйлдвэрчний эвлэл нь АНУ-ын 45 муж дахь 500 гаруй дэлгүүрийн ажилчдыг төлөөлдөг.
Тэдний хэлснээр, Лос Анжелес, Чикаго, Сиэтл зэрэг хотуудад ажил хаялт өрнөж, тус кофе шопын ажилчид удирдлагуудтайгаа тохиролцоонд хүрэхгүй бол Зул сарын баярын өмнөх өдөр олон зуун салбарт ажил хаялт үргэлжлэх ажээ. Тэд "Бид зөвшилцөлд хүрэхийн тулд хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна. Үйлдвэрчний эвлэл хэлэлцээрийн ширээний суухад бэлэн. Энэ бол эцсийн арга, гэхдээ Starbucks мянга мянган бариста нарт амласан амлалтаа зөрчсөн учраас бидэнд сонголт үлдээгүй" гэж Техас муж дахь Starbucks-ын бариста Фатемех Альхаджабоди ярьжээ.
Израил-Газын дайны улмаас үүссэн үнийн өсөлт, бойкотуудын эсрэг тэмцэж байгаа дэлхийн хамгийн том кофе шопын сүлжээний борлуулалт буурсантай холбоотой цалин хөлсний асуудал гараад буй.
Л.Баяр