2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөс цэвэрлэж байна. Тодруулбал, 35 байгууллагын 1100 гаруй зам талбайн үйлчлэгч 100 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж.
Ташрамд, нийслэлийн хэмжээнд нийт 4500 тонн давс, 6142.7 тонн бодисын үлдэгдэлтэй байна.