Цагдаагийн ерөнхий газраас авсан мэдээгээр 2006 онд хүн худалдаалах 6 хэрэг, 2007 онд түүнэс ч цөөн хэрэг дээр мөрдөн байцаалт явагджээ. 2006-2007 онд шүүхээс хоёр л хэрэг шийдэгдсэн байна. Гэтэл сая 100 гаруй охид бүсгүйчүүд худалдаалагдсан, тэднийг бэлгийн дарамтанд оруулсан, цааш нь дамлан худалдаалах зорилготой байсан талаар факт гарч ирлээ. Тэгвэл энэ нь энэ төрлийн гэмт хэрэг далд явагддагийг гэрчилж байна.
Цагдаагийн ерөнхий газраас авсан мэдээгээр 2006 онд хүн худалдаалах 6 хэрэг, 2007 онд түүнэс ч цөөн хэрэг дээр мөрдөн байцаалт явагджээ. 2006-2007 онд шүүхээс хоёр л хэрэг шийдэгдсэн байна. Гэтэл сая 100 гаруй охид бүсгүйчүүд худалдаалагдсан, тэднийг бэлгийн дарамтанд оруулсан, цааш нь дамлан худалдаалах зорилготой байсан талаар факт гарч ирлээ. Тэгвэл энэ нь энэ төрлийн гэмт хэрэг далд явагддагийг гэрчилж байна. Хоёрдугаарт ер нь хүн худалдаалах, бэлгийн хүчирхийлэлд өртүүлэх зэрэг ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, охид бүсгүйчүүд хохирогч нь болдог энэ төрлийн гэмт хэрэгт, төрийн байгууллагын ажилтнуудын хандах хандлага бусад төрлийн гэмт хэргээс арай өөр түвшинд байх ёстой бөгөөд хуулийн тусгай зохицуулалт шаардагддаг.
Тусгай зохицуулалт үгүйлэгдэж байна. Би нэг жишээ хэлье: өчигдөр орой шөнийн 12 цагт SBN телевизээс над уруу утасдлаа. Дөнгөж сая хулгайлагдсан гэх насанд хүрээгүй охидыг олж цагдаагийн газар авчирчээ. Тэгээд тэр хүүхдүүдээс шууд байцаалт авч эхэллээ гэж байна. Тэгээд ингэж болдог юм уу гэж надаас лавлаж байна л даа. Олон хоног бэлгийн дарамтанд өртөж, янз бүрийн бэртэл гэмтэл, өвчин авсан байх магадлалтай, ялангуяа сэтгэл зүйн хувьд асар их травма авсан хүүхдүүдийг шууд байцааж болохгүй ээ. Ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүд байгаа бол заавал өмгөөлөгчтэй байцаалт авах ёстой. Хамгийн гол нь эдгээр хүүхдүүдэд нэн тэргүүнд сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй. Тусгай зохицуулалтай холбож ярихад гэр бүлийн хүчирхийлэл, хүчингийн хэрэг, охид бүсгүйчүүдийг бэлгийн зорилгоор дамлан худалдаалах гэмт хэргүүдийн хохирогч нартай ажилладаг тусгай хэлтэс тасгууд цагдаа, прокурорын дэргэд ажиллах ёстой.
Мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогчидтой харилцахдаа тэднийг буруутгах биш, харин сэтгэл зүйн онцлогийг нь ойлгож уян хатан хандахаас гадна тэдэнд онцгой халамж анхаарал хэрэгтэй байдгийг төр ойлгож, мэдэрч тэдний хэрэгцээнд тохируулсан үйлчилгээг үзүүлэх ёстой.
Хүний наймааны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд юу саад болж байна вэ? Хүн худалдаалах гэмт хэргийн асуудлаар олон улсын хэм хэмжээ болсон Палермогийн протоколд манайх нэгдээгүй байгаа. Түүнчлэн тун өвөрмөц онцлог бүхий хүн худлдаалах гэмт хэргийн асуудлаар тусдаа хуульгүй байгаагаас олон асуудал, түүн дотор хохирогчдыг хамгаалах, хохирлыг төлүүлэх, барагдуулах зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна. Хүн худалдах гэмт хэргийн талаар бие даасан хуультай болох хүртэл эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл ангийг өөрчлөн сайжруулж олон улсын стандартад нийцүүлэх, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу бие даасан хуультай болох хүртэл хугацаанд эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн тайлбар гаргах хэрэгтэй. Эргээд л олон нийтийг, охид хөвгүүдийг хамгаалах төрийн бодлогоо сайжруулан урьдчилан сэргийлэх гэгээрлийн арга хэмжээг дээшлүүлэх нь чухал байна.
Гэр бүлийн болон хүчингийн хэргийн хохирогч нарыг эргээд өөрсдийг нь буруутгах хандлага цагдаа, шүүх, прокурор дээр илүүтэй ажиглагддаг. Дээд шүүхэд ажилладаг байхдаа энэ хандлагыг их мэдэрдэг байсан. Хандлага яагаад ийм байдаг вэ гэхээр ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид сэтгэл зүйн хувьд тусгай ангилалд багтдаг хүмүүсюм. Юуны өмнө гэр бүлийн хүчирхийллийн хохирогчыг аваад үзье. Тэд сэтгэл зүйн хувьд хайртай хүнийхээ дарамтанд эдийн засаг, хайр сэтгэл, үр хүүхэд, орон байр гээд олон зүйлээс хамаараад хараат байдалд байдаг. Хэдийгээр өөрийг нь зодож тамалдаг ч гэсэн, хүүхдийхээ эцгийг, хайрладаг хүнээ шоронд явуулахыг тэд хүсдэггүй. Тийм учраас цагдаад өгсөн өргөдлөө буцааж авах тохиолдол элбэг байдаг. Энэ нь тэднийг цагдаагийн зүгээс үл хайхрах, бас буруутгах хандлага уруу оруулдаг талтай.
Хүчингийн хэргийн хохирогчдын хувьд аваад үзэхэд хохирогчийг өөрийг нь айлгүйтсэн, богино банзал өмссөн, өөрөө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэт зүйлээр буруутган өөрийг нь "яллагчийн" ширээнд авчирдаг талтай. Тийм учраас л хууль зүйн тусгай зохицуулалт, тэдэнтэй харилцах сэтгэл зүйн тусгай хандлага хэрэгтэй гэж миний давтан хэлээд байгаагийн учир нь энэ юм.
-Гэр бүлийн хүчирхийллийн хууль батлагдсан. "Эр эмийн хооронд илжиг бүү жороол" гэж манайхан хуучирсан сэтгэлгээгээр ханддаг. Гэвч тусгай хуулиар гэр бүлийн хүчирхийллийг зохицуулах ёстой гэж үзсэний үндсэн дээр гэр бүлийн хүчирхийллийн хуулийг баталсан. Мэдээж давуу тал гэвэл энэ хууль өөрөө батлагдсан явдал. Нилээд удаан дуншиж байж гарсан даа. Хэдийгээр гэр бүлийн хүчирхийллийн тусгай хуулийг баталсан ч гэлээ энэ хуулийг олон нийтэд сурталчлах, бүх хуульчид, эмч, багш, сэтгүүлчдийг гэгээрүүлэх ажил хийгдээгүй ээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгай ангиуд ч байхгүй. Төрийн үүрэг ролийг энд төдийлөн дүвийлгэж чадаагүй. Хохирогч нарт сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгч нарын зан үйлийг өөрчлөх сургалтууд хийх зэрэг төрийн үүргийг ямар ч хөрөнгө мөнгөгүй төрийн бус байгууллагуудад даалгасан.
Гэр бүлийхээ гишүүдийг байнга хүчирхийлэн дарамталдаг хүнийг шүүхийн зөвшөөрөлгүй шууд баривчилдаг байх эрхийг цагдаад олгох хэрэгтэй. Хүнийг баруунд "mandatory arrest" гэж нэрлэдэг. Энэ хуулийг хэрэгжүүлсэн газруудад гэр бүлийн хүчирхийлэл эрс буурдаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр эр эмийн дунд илжиг бүү жороол гэдэг нь хуучирсан үг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эрх чөлөө, үр хүүхдүүдийн хувь заяа хохирч байдаг. Өөрөөр хэлбэл тэдний хүний эрх хамгийн бүдүүлгээр зэрчигдөж, энэ зөрчил хаалганы цаана далд явагддаг. Хүнийхээ эрхийг хамгаалах үүрэг нь төрд байдаг учраас тэдний дундуур жороолохоос өөр аргагүй.
Гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх асуудал манайд хангалтгүй байдаг. Тэр тусмаа сэтгэл санааны хохирол гэдэг зүйл бүр ч байдаггүй. Хүний амь нас сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлалыг тодорхой болгож нөхөн төлүүлэх талаар холбогдох хуулиудад зүйл заалтуудыг оруулж өгөх хэрэгтэй. Иргэний хуульд эдийн бус хохирлыг зөвхөн нэр төр, алдар хүндэд учирсан хохирлыг арилгахаар заасныг өөрчилж сэтгэл санааны бусад хохирлууд болох сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирлууд мөн сэтгэцийн дарамт, гутрал зэргийг тооцон үнэлж барагдуулах талаар нэмж оруулах болон сэтгэл санааны хохирлын зэргийг сэтгэл судлалын мэргэшсэн байгууллага тогтоож, мөрдөн байцаалтын шатанд үнэлж эхлэх хэрэгтэй байна. Эрүүгийн хуульд хохирол гэдгийг тусгайлан зааж шууд ба шууд бус хохирлуудыг тодорхойлох хэрэгтэй байдаг. Гэмт хэргийн улмаас бий болсон бие эрхтэний гэмтлийг нөхөн сэргээх зардал, сэтгэл санааны хохирол, сэтгэцийн хэвийн байдлыг сэргээх үйлчилгээний зардал, түүнчлэн тухайн гэмт хэргийн улмаас оршин суух газраа болон эрхэлдэг ажлаа сольсоны зардал, гэмт хэргийн улмаас нас барсан хүний гэр бүл, төрөл садан хийгээд, санхүүгийн хувьд хараат байсан хүнээ алдсан орлого, асрамж, халамж гэх мэт хохирлыг тооцож барагдуулдаг механизм үгүйлэгдсэн хэвээр байна.

Сэтгэгдэл (3)