"Жавар тачигнасан өглөө байна", "яасан хүйтэн орой вэ? гэртээ л байж баймаар" гэж бодох үе байдаг л биз дээ. Яг ийм бодлын эсрэг талд жихүүн үүрээр, хөлдүүс болсон зам дээр, нэвсийтэл дарсан цасан дунд тэд л бөөвийн зогсох. Мөстсөн замтай харшин дуугарах хүрзний чимээнээс эхлээд Тохжилт үйлчилгээний ажилтнуудыг санагдуулах зүйл олон билээ.
Тэд асар их ачааллыг үүрдэг ч цастай үед бол үүн дээрээ дахиад л хэд дахин нэмэгдэнэ. Өнөөдөр зам талбайн 1200 үйлчлэгч 14.9 сая м2 талбайн цэвэрлэгээг 673 машин техниктэйгээр өдөр тутам хийж байна. Техникийн тухайд дээр дурдсаны 283 нь цас цэвэрлэгээний тусгай зориулалтын машин техник юм. 1200-хан хүнд асар өргөн талбай байгаа биз.
Цас ихтэй өвөл бол үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл, нойр ч авах сөхөөгүй ажилладаг юм билээ. Ингэж ажилладаг хүмүүсийн цалинг нэмж чадсан нь хотын дарга Х.Нямбаатарын хүнээ бодсон шийдвэр байсан гэвэл дэгсдэхгүй л болов уу.
Мөн иргэдийн ая тухтай, аюулгүй орчны төлөөх ажлыг дүүрэг, дүүрэгт нь хариуцуулсан нь оновчтой л байв. Хүүхдийг нь гадаадад боловсрол эзэмших нөхцөлөөр хангана гэдэг ч байгаа оносон юм.
Үр дүнд нь хүний хөдөлмөрийн бүтээмж нийгмийн баталгаанаас хамааран сайжирдаг гэж боддог. Хөдөлмөрөө хэр үнэлүүлнэ тэр хэрээрээ урам зоригтой ажилладаг гэсэн үг. Өнөөдөр ТҮК-ийнхний цэвэрлэгээний машин техник ч орчин үежиж, бага багаар шүүр, хүрзнээс салах оролдлогууд хийгдэж л байна.
Энэ өвөл цас багатай байгаа ч өчүүхэн хялмаа хаямагц л гулсуур болдог замууд бий. Учир нь идэр есийн жавар эрчээ тийм ч амар алдахгүй шүү дээ. Энэ өвөл халтиргаа багатай, замын цас халтартан дагтаршихгүй сайхан л байна.