Их Британийн нэгэн хамба лам бэлгийн хүчирхийлэлийн хэргээр буруутгагдаж, пүрэв гарагт тэтгэвэрт гарахаа зарлав. "Channel 4 News" мягмар гарагт Ливерпүүлийн хамба лам Жон Перумбалат нэгэн эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, өөр нэг хамба ламыг дарамталсан хэрэгт буруутгагдаж байгаа талаар мэдээлэв.
Перумбалат өөрт нь холбогдох хэргийг няцаасан ч Ливерпүүлийн Епархийн ахлах удирдлага түүний байр суурийг "зөвшөөрөх боломжгүй" хэмээжээ. Перумбала огцрох өргөдөлдөө "Би ямар ч буруу зүйл хийгээгүй. Би буруутай учраас огцорч байгаа юм биш. Надад итгэдэг олны хайр талархлын төлөө бууж байна" гэжээ.
Английн сүмд сүүлийн саруудад бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэд хэдэн дуулиан дэгдээгээд байна. 11 дүгээр сард Жастин Уэлби хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр Кентерберигийн хамба ламын албан тушаалаасаа огцорсон.
Л.Баяр