Баянгол дүүргийн Татварын хэлтсийн барилга нь 2000 онд ашиглалтад орсон. Ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээ хийж байгаагүйн улмаас тухайн барилгын дээвэр, фасад, дотор засал хуучирч, дулаан алдагдал ихтэй болоод байсан юм. Иймд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус барилгын гадна фасад, дээвэр, өрөөний засвар болон нэг давхрын дүүжин таазны засварыг хийж дууслаа. Ингэснээр иргэд тав тухтай орчинд төрийн үйлчилгээг авах боломжтой болж буй. Уг ажлыг “Жи Би Ти Эм Би констракшн” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР ОНӨААТҮГ