АНУ-ын Алабама мужийн иргэн нэгэн эмэгтэй 61 хоногийн турш гахайн бөөртэйгөөр эрүүл саруул, эрч хүчээр дүүрэн амьдарч байна.
Тэрбээр гахайн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэж хамгийн удаан амьдарсан хүнээр нэрлэгдээд байна. Тэрбээр хэвлэлд "Би супер эмэгтэй" хэмээгээд эдгэрэх явц нь сайн байгаагаа дурджээ. Тэр мөн Нью-Йорк хотоор чөлөөтэй зугаалж, эрүүл мэндийн асуудалгүй гэр бүлийнхнээсээ илүү эрч хүчтэй байгаагаа ярьсан байна.
Тована Луни эрч хүчтэй эдгэрэлт нь амьтнаас хүнд шилжүүлэн суулгах хагалгааг бодит болгох эрэл хайгуулд урам зориг өгч байна. Түүнээс өмнө гахайн зүрх, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн өөр дөрвөн америк хүн байсан. Тэдний хэн нь ч хоёр сараас илүү амьдраагүй байдаг.
Луни одоогоор эмнэлгийн онцгой хяналтад байгаа бөгөөд эмч нар ямар нэгэн муу зүйл ажиглаагүй аж. Удахгүй тэр нутаг буцах тухайгаа хуваалцжээ.
Эрдэмтэд гахайн эд эрхтнийг шилжүүлэн суулгах нь нэн шаардлагатай тохиолдолд хүнлэг зүйл гэж үздэг. Одоогооор 100 мянга гаруй хүн АНУ-ын эрхтэн шилжүүлэн суулгах жагсаалтад байгаа бөгөөд ихэнх нь бөөрний хэрэгцээтэй байна. Гэвч тэдний олонх нь хүлээж тэсэлгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг.
Л.Баяр