Уганда улсын Эрүүл мэндийн яам нийслэл Кампала хотод эбола вирусын шинэ дэгдэлт гарч, нэг хүн нас барсныг баталжээ. Хохирогч нь 32 настай эрэгтэй сувилагч байсан бөгөөд "өндөр халуурах, цээжээр өвдөх, амьсгалахад хүндрэлтэй байх" зэрэг шинж тэмдэг илэрчээ.
Тэрээр хотын бизнесийн төв дүүрэгт байрлах Муланго улсын эмнэлэгт лхагва гарагт олон эрхтний дутагдлын улмаас нас баржээ. Энэ нь Уганда улсад 2000 онд анхны халдвар бүртгэгдсэнээс хойш найм дахь удаагийн дэгдэлт болж байна.
Суданаас гаралтай Эбола вирусын өвчин (SUDV) нь халдвартай биеээс шингэн, эд эстэй харьцах замаар дамждаг маш цусархаг халууралт юм.
Нас барахаасаа өмнө тухайн сувилагч эрүүл мэндийн байгууллага, мөн уламжлалт анагаах ухаанд ханджээ. Тэрээр мөн Кенитэй хиллэдэг Мбале хотын улсын эмнэлэгт хандсан. Талийгаачтай холбоотой 44 хүн, түүний дотор 30 эрүүл мэндийн ажилтныг илрүүлэхээр ажиллаж байна.
Угандад хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сард Эболагийн дэгдэлт гарсан. Эбола вирусын зургаан төрөл байдаг. Тэдний дөрөв нь болох Заир, Бундибугё, Судан, Тай Форест нь хүмүүст хүнд төрлийн өвчин үүсгэдэг.
Л.Баяр