Улаанбаатарт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь хичээл сургууль эхэлж, хүний төвлөрөл ихэссэнтэй холбоотой. Мөн томуу, томуу төст өвчнөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн 90 хувь нь хүүхдүүд байгаа агаад маш хурдан хүндэрч уушгины хатгалгаа болж байна гэж ХӨСҮТ-ийн мэдээлэлд дурдлаа.