МУГЖ С.Жавхлан гавьяатын тэмдгээ хөгжмийн зохиолч Б.Магсаржавт шилжүүлж
өгснөөрөө олны анхаарлыг ихээхэн татаад байсан билээ.

МУГЖ С.Жавхлан гавьяатын тэмдгээ хөгжмийн зохиолч Б.Магсаржавт шилжүүлж
өгснөөрөө олны анхаарлыг ихээхэн татаад байсан билээ. Түүний эл үйлдлийг
сайшааж авах нэгэн байх ч шүүмжлэх нь олон байсан. Энэ талаар Ө.Магсаржав саяхан нэгэн хэвлэлд ярьжээ. Тэрээр " Жавхлан маань арай л сэтгэлийн хөөрөлдөө автчихсан болов уу гэж бодож байна. Ах маань гавьяат хэмээх цолыг хүртэх хүн, үндсэндээ Монголын хөгжмийн урлагт гавьяа байгуулсан хүн гэдгийг олон түмэнд зарлаж, ямар нэгэн цочроо өгье л гэж тийм шийдэлд хүрсэн байх. Гэхдээ жаахан алдаа гаргасан. Монгол төрийн Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог гавьяатын тэмдгийг хэн дуртай нь нэгэндээ зүүж болохгүй л дээ. Олны өмнө дуудаад шууд энгэр дээр минь зүүгээд өгчихсөн. Би үнэндээ "шок"-нд орсон л доо. Тайзны ар руу буугаад л "Арай ч ингэж болдоггүй байх аа" гээд шууд авсан. Тэгээд огт зүүгээгүй. Одоо харин дүүдээ буцааж өгнө. Маш хурдан өгмөөр байна. Зарим нэг хүмүүс надаас “Гавьяат болчихлоо. Найр хийхгүй юм уу" гэж асуудаг. Ёс горимоор нь Монголынхоо төрөөс авах заяа байвал аваад найр хийнэ. Түүнээс хэн нэгнээс авчихаад баярлаад гүйнэ гэж юу байх билээ. Жавхланд би гавьяатын тэмдгийг нь өгөх гэж хоёр удаа очсон. Аваагүй юм. Одоо нэг сайхан бэлгэ ерөөлтэй өдөр аваачиж өгнө өө. "Миний дүүд л Монголын төр өгч, гавьяаг тань үнэлсэн тэмдэг шүү дээ. Надад гавьяат өгсөн өгөөгүй ахынх нь уран бүтээлийг ард түмэн мэднэ ээ" гэж эрхэм дүүдээ сониноор дамжуулаад хэльчихье" хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл (5)